Сурагчид сайн дураараа Арслантай гүүрийг угааж, будлаа
Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 11в ангийн сурагчид сайн дураараа санаачлага гарган, амралтынхаа өдрийг хотоо цэвэрлэж, өнгө оруулан өнгөрөөжээ. Тэд өчигдөр Арслантай гүүрийг угааж, дээд тавцанг нь будах ажлыг өглөөний 07:00 цагаас эхлэн 11:00 цаг хүртэл нийт дөрвөн цагийн турш хийж гүйцэтгэсэн байна.

Хүүхдүүдийг ажлаа эхлэх үед өглөө +2 хэм байсан бол ажлаа талдаа оруулах үед 0 хэм болж, хүүхдүүд даарч, ус нь хөлдөж байсан хэдий ч сэтгэлийнхээ илчээр гүүрийг угаалаа гэж тэд хэлж байв. Тэд гүүр болон гүүрний баруун талд байрлах хоёр чулуун арсланг угааж, хүмүүсийн түрхсэн өөх тосоос салгажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-25 15:15:40
    Хамгийн гол нь дулаахан өдөр угаахгүй дээ Хөөрхийс их даарсан байх даа
  • z 2016-04-25 12:35:51
    goy yum setgejee
  • irgen 2016-04-25 10:34:36
    bj dee mongoliin ireedui ingej ehleesei sain bn
  • concerned 2016-04-25 08:50:30
    Mundag huuhduud baina, setgel baival uls oron hogjino, ta bukhnii amidral ch oodrog yavna. Sain saikhnyg husye!
  • зочин 2016-04-25 05:26:26
    сайн бна хүүхдүүдээ харин Гантөмөр сайд аа битгий л Боловсролын тэргүүн өгчихөөрөй дээ