Манай бөхчүүд нутгийн дэвжээнээсээ олимпийн эрх авч чадсангүй
Монгол улс  түүхэндээ анх удаа чөлөөт бөхийн олимпийн эрхийн оноо олгох томоохон тэмцээнийг  зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд олимп дэлхийн аваргуудаар тэргүүлүүлсэн дэлхийн 80 гаруй орны шилдэг тамирчид “Ulaanbaatar open”-2016 тэмцээнд өрсөлдлөө.

Тухайлбал Лондоны олимпийн алтан медальт, дэлхийн зургаан удаагийн аварга Хамир Сориан, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ю.Раткевич, дэлхийн аварга АНУ-ын Х.Марелиус, Унгарын Мариан Шастин, БНХАУ-ын Лан Жан, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Е.Букина, Европын таван удаагийн аварга ОХУ-ын Наталья Гольц тэргүүтэй 600 гаруй тамирчин олимпийн 48  эрхийн төлөө өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээний жин тус бүрээс эхний хоёрт шалгарсан бөхчүүдэд олимпийн эрх олгосон юм. 

Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг, 75 кг, эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд гурван бөх олимпийн эрхийн төлөө нутгийн дэвжээндээ хүч үзсэн. Харамсалтай нь манай бөхчүүд энэ удаагийн тэмцээнээс эрх хүртэж чадаагүй юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ц.Намуунцэцэг эхний тойрогт Туркийн Э.Демирахыг ялсан ч хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт БНАСАУ-ын Ким Хён Гёнд 6:2-оор ялагдсан. Улмаар дагах барилдаанд Германы А.Шеллинд 3:1-ээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэйчүүдийн 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Хван Юн Жүг 13:2-оор ялсан ч хоёрдугаар тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт  ОХУ-ын Е.Букинад 3:1- ялагдсан. Улмаар манай тамичинг ялсан Е.Букина дараагийн тойрогт энэ жинд түрүүлсэн Францын С.Венессад ялагдсан тул манай бөх дагах барилдаан хийх боломжгүй болж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин эрэгтэйчүүдийн 97 кг-д өрсөлдсөн Д.Хүдэрбулгын тухайд олимпийн эрхийг атгаад алдсан юм. Тэрбээр эхний тойрогт Грекийн тамирчинг оноогоор цэвэр, Германы Г.Кудиновочийг 3:1, Унгарын А.Смикийг 2:0-ээр ялсан ч хагас шигшээд мөнгөн медаль, олимпийн эрх авахын төлөөх барилдаанд Узбекистаны М.Ибрагимовичод 9:2-оор ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн аварга БНСУ-ын Ким Жае Ганг 3:1-ээр ялсан. Ингээд олимпийн эрх авах хоёр дахь дайралтаа жиндээ нөгөө хүрэл медалийг нь авсан Молдавын бөхтэй хийсэн ч 9:4-өөр ялагдсанаар олимпийн эрх авч чадсангүй. 

Манай чөлөөтийнхний хувьд олимпийн өмнө тавдугаар сард Туркэд болох ганц тэмцээн үлдээд байгаа юм.

Ийнхүү манай улсад гурван өдөр үргэлжилсэн “Ulaanbaatar open”-2016 тэмцээн өндөрлөж 48 бөх Монголын дэвжээнээс Риог зорих эрхээ өвөртөллөө. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chuluutiin tamirchin 2016-04-26 02:38:25
    tatvar tulugch bidnii munguur bvh yumaa hanguulchihaad ter barildaj bgaag n harsan chini umnuus n ichij vhmeer yumaa. dvrmee taktiktaagaa hosluulj medehgvi tene...
  • хн 2016-04-26 01:52:21
    үнэхээр үлбийийсэн юмнууд юм билээ дээ. Ямар ч цог хийморгүй...
  • Хүдэрбулга 2016-04-26 01:04:06
    Хүдэрбулгаа даанч яав даа.Яасан тэмцэлгүй юм бэ.
  • zochin 2016-04-25 13:18:37
    cholootiin dasgaljuulagch bagch nar ni heruul hiigeed hov jiv hiij bhaar chini iim bdag yum daa tolgoi ni ajillahgui heruuldee sain bna daa ho yaaj ch olimpoos ...
  • zochin 2016-04-25 12:53:51
    manai Khuderbulga Solongosiin buhtui ih hund barildaan hiisen. Ene in daraagiin barildaand nuluulsun baih.
  • р 2016-04-25 11:37:06
    Үнэхээр муу бөх бна лэ бэлтгэлч му юму
  • az 2016-04-25 09:40:43
    xuderbylgiig shigseegees xasax xeregtei yamarch orodlogo zutgel sanaachlaga algadaa. uy gemeer umbedee iim dunkuu umyy. bishee
  • зочин 2016-04-25 07:21:47
    Тааруухан бөх байна лээ
  • Зочин 2016-04-25 07:01:03
    Ямарч мэхний хувилбар тактик байхгүй. Толгой нь ажиллахгүй ийм байхад дахин эрхийн тэмцээнд явах хэрэг байгаа юмуу
  • иргэн 2016-04-25 06:58:18
    Сайн байна. Нутгийн дэвжээнд чадахгүй хүмүүс олимп явж мөнгө гарздаад яахав
  • ахмад тамирчин 2016-04-25 06:22:33
    Манай бөхчүүдийн байдал сул байна ийм байдлаар олимпийг зориход хүнд мөнгөний гарз бизээ.Мэх алга зүгээр л тулж зогсоол торгууль горьдож цаг дуусахыг хүлээсээр ...
  • зочин  2016-04-25 05:22:11
    Чөлөөт юм уу сонгомол барилдаан юм уу
  • afad 2016-04-25 05:21:05
    Manai buh nertei mahan bumbuluguudiin unen turh ni ene shde. uurtei ni ene tencuu humuustei yaaj ch chadahgui baij muusain avgai huuhnuudee l darlana
  • ХУД-ийн иргэн 2016-04-25 04:20:09
    manai bohchuud ug n sain. say yasan yum bol doo… beltgel sain bazaasangui yu?
    • Хотгойд монгол 2016-04-25 06:38:47
      Мэх ер нь хийхгүй бно Бас биеийн хөгжил Узбек зэрэг бага ястнуудыг гүйцэхгүй байгалын өгөгдөхүүн дутуу байна Иймээс хүнд жингүүдэд бага сахалтангуудын эсрэг
      • Хотгойд монгол 2016-04-25 07:09:28
        Баян-өлгийн казакуудаа бэлдмээр байна