Засгийн газрын хуралдаантай
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар сайд нар 17 асуудал хэлэлцэж, таван танилцуулгыг сонсох юм байна. 
 
Хүй долоон худагт байгуулагдах Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар батлах юм байна. Мөн олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх асуудал яригдах аж.
 Хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
 
 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1 Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай С.БАЯРЦОГТ
2 Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай* Л.ПҮРЭВСҮРЭН
3 Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай  (АСЕМ)* Л.ПҮРЭВСҮРЭН
4 Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл1 Б.БОЛОР
5 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай Б.БОЛОР
6 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай Б.БОЛОР
7 Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай (Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, ОХУ-ын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай ) Д.ДОРЛИГЖАВ
8 Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Зүүн Азийн орнуудын хүчиллэг тундасны хяналт-шинжилгээний байгууллага) Н.БАТЦЭРЭГ
9 Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Газар дэлхийг ажиглах бүлэг) Н.БАТЦЭРЭГ
10 Демпингийн эсрэг хуулийн төсөл Д.ЭРДЭНЭБАТ
11 Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал (Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай) Д.ЭРДЭНЭБАТ
12 Олон улсын монголч эрдэмтдийн XI Их хурал хуралдуулах тухай Л.ГАНТӨМӨР
13 Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын        2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоол Ойн сан, Усны сангийн хамгаалалтын бүсийн солбицол) Р.ЖИГЖИД
14 Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Р.БУРМАА
15 Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай Р.БУРМАА
16 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай* Г.БАЯРСАЙХАН
17 Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
 
Танилцуулах асуудал
 
18 Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар* С.БАЯРЦОГТ
19 Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын талаар С.БАЯРЦОГТ
20 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2015 онд худалдан авсан нийт бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын мэдээ* Д.ЭРДЭНЭБАТ
21 Тусгай зөвшөөрлийн нэр өөрчлөх талаар Р.ЖИГЖИД
22 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар С.ЭРДЭНЭ
 
 
 П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.