АНУ, Өмнөд Солонгос аюулгүй байдлаа чангатгаж байна
Умард Солонгос улс баллистик пуужингийн туршилт болон тав дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилтыг ойрын хугацаанд хийж магадгүй хэмээн болгоомжилж, АНУ болон Өмнөд Солонгос улс аюулгүй байдлаа чангатгаж эхэлжээ. 

Өнөөдөр Умард Солонгос улсад цэргийн байгууллага үүсч хөгжсөний ойн өдөр тохиож байгаа тул энэ өдрийг тохиолдуулан пуужин хөөргөж магадгүй хэмээн тэд хардаж байгаа юм.   Өнөөдрийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Пхеньянд баярын хурал зохион байгуулагдаж, энэхүү хурлыг төв телевиз шууд дамжуулан үзүүлжээ.

Хурлыг нээж цэргийн генерал үг хэлсэн бөгөөд тэрбээр “Сайжруулсан, жижигрүүлсэн цөмийн зэвсэг, тив алгасагч пуужин, шумбагч онгоцноос харвах пуужингаас эхлээд янз бүрийн цөмийн зэвсэгээр зэвсэглэж буй нь эх орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд” хэмээн онцолсон байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хн 2016-05-02 07:49:44
    Америкийг чичрүүлэх хэрэгтэй...
  • хн 2016-04-26 01:54:49
    нөгөөх нь бас зөрүүлээд чангатгаад байх байлгүй
    202.179.27.182
    Мэдэгдсэн Хариулах