Хур тунадас орж салхи шуургатай байна

2016 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 2-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Хугацааны сүүлийн хагаст хур тунадас орж салхи шуургатай байна\
 

Баруун аймгуудын нутгаар: 26-27,29,1-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар хур тунадас хур тунадас орно. Салхи 27-28-нд Алтайн уулсаар 12-14м/с, 29-30-нд зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 6-11 градус  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна. 30-наас ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 27-29нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас уулаараа нойтон цас орно. Салхи 20-21нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. 30-нд уулархаг нутгаар, 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хэсгээр, 26,29-30-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 27-1-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25, 28-29нд Арц Богдын өвөр хоолойгоор 14-16м/с,  30-1-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус хүрч дулаарна.1-нд сэрүүснэ.

 
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.