Ч.Содномцэрэн: Нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хугацаанд явагдаж чадахгүйд хүрэх нь
Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “Хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм. Дээрх шийдвэрээс үүдэлтэй Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн дараах асуултад хариулт өглөө.

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарлаа. Цаг хугацаа их давчуу байхад сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтад хүндрэл гарах уу?
-Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зарим заалтыг хүчингүй болгосон тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан нь сонгуулийн зохион байгуулалттай холбоотой зарим ажлуудыг зогсооход хүргэж байна.

-Цэцийн энэ шийдвэрээс болоод сонгуулийн ямар ажил саатаж зогсоход хүрээд байна вэ?
-Хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зохион байгууллатын бүх ажил зогсоно гэж ойлгож болно. Тухайлбал хувь тэнцүүлсэн тогтолцоогоор гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зохион байгуулалтын ажлуудыг өнөөдрөөс түр зогсоож байна. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах төв комисс, дипломат төлөөлөгчдийн газар байрлаж байгаа салбар комиссын үйл ажиллагааг УИХ-аас шийдвэр гарах хүртэл хугацаанд зогсоохоо мэдэгдээд байна.

-Цэцийн шийдвэртэй холбоотой өөр ямар хүндрэл гарах вэ?
Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ долоо хоногт нам, эвсэлүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх ёстой. Ирэх долоо хоногоос нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Нам, эвсэл нэр дэвшүүлэхээс өмнө цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэж нэг тийш нь болгох хэрэгтэй. Хэрэв УИХ даруйхан шийдэхгүй бол тодорхойгүй байдал үүсч нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хугацаанд явагдаж чадахгүйд хүрнэ.

-Энэ тодорхойгүй байдлаас гарах ямар гарц байна вэ?
-УИХ нь цэцийн шийдвэрийг маш яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ долоо хоногтоо багтаагаад УИХ шийдвэрээ гаргавал сонгуулийн зохион байгуулалтад цаашдаа нэг их хүндрэл гарахгүй.
-Хэрэв Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчихвал саналын хуудас, техник хэрэгсэл дээр хүндрэл гарах уу?
Саналын хуудас, техник хэрэгслийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй. Харин хууль, тогтоол, журам, зааварт өөрчлөлт оруулах ажил гарна.     
                           
-Тухайлбал ямар өөрчлөлт оруулах вэ?
Сонгуулийн тухай хуульд гэхэд л хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зүйл заалтуудад өөрчлөлт орно. Мөн хууль хэрэгжүүлэхтэй холбоотой журам, заавар, маягтуудад өөрчлөлт орно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэтгэвэртээ суучаач. 2016-04-26 01:46:58
    энэ гэж нэг эргүү төлөг байна. Зайлаач чи.
  • Ёндон 2016-04-25 13:50:25
    АН-ын сонгуулийн хорооны дарга Со хор найруулж амжихгүй болчихоод байгаа юм байна л даа.
  • kkk 2016-04-25 09:24:55
    chamaig solichihbol hugatsaandaa yavagdchihnaa t1 mini
  • хуульч 2016-04-25 08:15:13
    СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ НЭГ БОЛГООД нийт ард түмнээр намаас дэвшсэн хүнийг сонгуульчих ???
  • зочин 2016-04-25 07:10:53
    Со даргын зөв. УИХ яаралтай хэлэлцэж нэг талд нь гаргах хэрэгтэй
  • dБат 2016-04-25 06:16:56
    Үндсэн хуулийн цэцийн зөв.Нэр дэвшүүлж чадахгүй болболино биз. Энэ нь нэр дэвшүүлэхэд ямар нэгэн саад болохгүйҮүнийг зохицуулж чадахгүй бол наад сандлаасаа зайл...
  • Үнэхээр хэцүү улс юм. 2016-04-25 06:16:10
    Хуулийн хугацаандаа явуул.Бага тэнэгтээрэй Со гуай.Та нар ингэж худлаа ярьсаар хойшлуулахр аль эрт бэлдцэн шүү дээ.Шоугаа болиоч.Энэ төгцөгүүдээс яаж салъядаа
  • Батаа 2016-04-25 04:46:32
    Нэг л их хууль ярисан нөхдүүд болгох л хэрэгтэй шүү дээ хий гэж та нар татвар төлөгчдийн мөнгөр цалинжиж суугаа
  • Зочин 2016-04-25 03:35:35
    Өмнө нь болоод байсан биздээ үнэхээр хууль зөрчсөн юм бол ҮХЦ юугаа харж байсан юм, өөрсдөө санаачлага гаргаад аль хэдийн шийдэж болдоггүй юмуу