НӨАТ-ын 8551 азтан тодорлоо
НӨАТ-н сугалааны ес дэх тохирол өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр явагдаж, 8551 азтан тодорлоо.Үүнд 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 10 азтан, 500,000 төгрөгийн 80 азтан тус тус тодорсон юм.  Мөн 7695 хүн 20 мянган төгрөг, 765 хүн 100 мянган төгрөг хожсон юм. Харин супер шагнал болох 100 сая төгрөгийн эзэн энэ удаад тодорсонгүй.

Энэ удаагийн сугалаанд дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.20000 болон 100000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна. 

Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.