Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс тавантолгой компанийн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна гэх зар иргэдийн дунд тархсан билээ. Ингээд Засгийн газраас иргэн бүрт тараасан ч өнөөг хэр нь ямар ч амьгүй байгаа хувьцаагаа зүгээр байлгахаар нэг сая төгрөгөөр худалдаж орхиё хэмээн иргэд өдөр шөнөгүй урт цагаан орчимд урт дараалал үүсгэж, багагүй бужигнав. Уг мэдээлэлтэй холбогдуулан албаныхан худал болохыг мэдээлсээр байсан ч 1072 хувьцаагаа худалдахыг битүүхэндэн хүссэн иргэд урт цагаан орчмоор ам дамжин ярьж, бие биенээсээ асууж сурагласаар байв.
Ингээд хууль хяналтынхан иргэдийн уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Шалгалтын хүрээнд холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна Тодруулбал, энэ сарын 20-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлсэн байна.
Тэдэнд хувьцаа олгох нэрээр иргэдийг залилсан хэмээн Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.“Стандарт Инвестмент” болон “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал нар нь 2015 оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаасны “Новел Инвестмент” ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос хууль журмын дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.
Мөн “Стандарт Инвестмент” ХХК-ийн үйл ажилагаагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт “Монгол Тайванийн төв”-ийн байранд “Новел Инвестмент” ХХК нь иргэдийн хувьцааны данс нээх ажлыг эрхэлж байжээ. СЗХ-ноос эрх олгосон 60 гаруй байгууллагад “Новел Инвестмент” ХХК багтаагүй байсан аж.Тиймээс иргэд тухайн компани дээр 5000 төгрөгөөр нээлгэсэн данс нь баталгаажихгүй учраас компанийн удирдлагуудыг хууль бусаар орлого олсон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Харин иргэдэд ийм мэдээлэл тараасан этгээдүүд тодорхойгүй байна. Ямартай ч хэрэг явдал ийн дуусаж байна.
Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг Засгийн газраас маш ашигтай, хэрэгтэй мэтээр иргэдэд ухуулдаг ч иргэдийн хувьд амьгүй энэ хувьцааг хэзээ л бол хэзээ, хэнд ч хамаагүй худалдахаар байгаа нь дээрх үйл явдлаас харагдлаа. Засгийн газар “Эрдэнэс тавантолгой”-н өмч Монголын ард түмэн хэмээн хэлдэг ч иргэн бүрт тараасан хувьцааг эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь тэдний итгэлийг алдахад ийн хүргэжээ.
Иргэдийн хувьд гадаад, дотоод хамаагүй мөнгө л өгч байвал хэнд ч худалдахад бэлэн байгаа ажээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт тархсан зарын дагуу БНСУ, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани худалдан авч байна хэмээж байсан ч иргэд нэг сая төгрөгөөр худалдахаар хонон өнжин урт дараалал үүсгэсэн. Одоохондоо уг хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороогүй, амьгүй байгаа тул уг асуудал ийн намжсан ч цаашид амь ороод эхэлбэл гадны хөрөнгө оруулалттай компани, иргэд зах зээлийн ханшаас жаахан дээгүүр үнэ хэлэхэд иргэд бөөн бөөнөөрөө хувьцаагаа зарж борлуулахад бэлэн байна. Тэгвэл бидний, Монголын ард түмний өмч хэмээдэг “Эрдэнэс тавантолгой” компани нэг мөсөн гадныхны мэдэлд орж мэдэхээр байна.

Б.Сансар
olloo.mn