ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүйг анхааруулж байна
2016-2017 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орох төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна.Энэ жилийн тухайд  ЕБС-ийг 36207 сурагч төгсөж буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх тооцоо гарчээ. 

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн аваарай гэв. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх юм байна.

ЭЕШ-ыг зургаадугаар сарын 15-19-ны өдрүүдэд авахаар болсон юм. 

Дашрамд дуулгахад өнөөдөр 18:00 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь өмнөх жилүүд шиг бүртгэлийн хугацааг сунгахгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.
 

Сар/өдөр

Цаг

Шалгалт

06 дугаар сарын 15

12:00 – 13:40

Монгол хэл бичиг

06 дугаар сарын 16

10:00-11:20

Монгол улсын түүх

13:00-14:40

Хими

16:00-17:20

Англи хэл

06 дугаар сарын 18

08:30-09:50

Газар зүй

11:30-13:10

Математик

14:30-15:50

Биологи

17:00-18:20

Монгол хэл

06 дугаар сарын 19

08:00-09:40

Физик

11:30-12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40

Орос хэл

 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.