Намууд нэр дэвшигчдээ тодруулаад эхэлжээ. Өнгөрсөн бямба гарагт МАХН-ын Бага чуулган хуралдаж нэр дэвшигчдээ тодруулсан тухай эх сурвалжууд мэдээлж буй. Бусад нам эвслүүд ч нэр дэвшигчдээ удахгүй зарлана. УИХ-ын 2016 оны сонгуульд 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч өрсөлдөх албан ёсны мэдээлэл байгаа. Гэвч эдгээр нам эвслүүд сонгуулийн ямар системээр өрсөлдөх нь тодорхойгүй. Сонгуулийн хуульд 2012 оны сонгуулийн хэвээр тогтолцоог хадгалахаар болсон. Гэвч Цэц пропорциональ тогтолцооны заалтыг хүчингүй болгосон тухай шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлэв.
Тодруулбал, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтаар гаргасан иргэдийн гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “Хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн юм. Тов нь гарсан ч сонгууль ямар системээр явагдах нь тодорхойгүй болов.
Сонгуулийн хууль хэлэлцэж байхад МАН ирэх 2016 оны сонгуулийг цэвэр мажоритар системээр явуулах санал гаргаж байсан. Харин Ардчилсан нам 2012 оны сонгуулийн тогтолцоог санал болгосон. АН-ынхан ч саналаа хамгаалан авч үлдсэн. Гэвч энэ долоо хоногт Цэцийн шийвэрийг хэлэлцэж, хүлээж авах эсэх асуудал олон нийтийн анхааралд байна. УИХ-ын гишүүдийн шийдвэр хуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэж чадахгүй бол Цэц их суудлын хуралдаанаа хийнэ. Хэрэв гишүүд Цэцийн шийдвэрийг хүлээж авахаар болвол УИХ-ын тогтоолоо зөрчинө. УИХ-ын тогтоолд сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалт хүчинтэй хэвээрээ байгаа юм. Тэгэхээр сонгууль ямар системээр явсан ч зөрчилдөөн маргаантай асуудлууд хөвөрсөөр байх. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэг гарч УИХ-ын тогтоолоо зөрчинө. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулиа зөрчинө. Ёстой нөгөө энэ олон замын хаагуур нь явах вэ гэдэг л болох нь. Ямар ч гэсэн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах эсэхийг энэ долоо хоногт шийднэ. Асуудал УИХ-ын гишүүдийн мэдэлд очиж, тэд шийднэ. Нөгөө талаар нэгэнт батлагдсан Сонгуулийн хуулийг өөрчлөх хэний хүсэл байв гэх асуулт хариултаа олно. Сонгуулийн хуулийг өөрчлөх хүсэл хэнийх байв гэдэг нь Цэцийн шийдвэрийг хэн нь илүү дэмжиж байгаагаас харж болохоор болсон гэсэн үг.

П.УНДРАМ
Оллоо.мн