Хариуцлагагүй иргэдээс мөнгийг нь гаргуулж байя
Монголд хариуцлага гэдгийг мэддэг хүн, байгууллага гэж алга. Хууль журам гаргаад л байдаг, дагаж мөрддөггүй. Эрхээ л эдлэхээ мэдэхээс биш хариуцлагаа ухамсарладаггүй. Нэг ёсондоо хэтэрхий их эрх чөлөө эдэлж байгаа хүмүүс. Хамгийн наад зах нь Онцгой байдлын газар, Цаг уураас цасан шуурга шуурна, байгалийн онц аюултай үзэгдэл болно. Хол замд явж болохгүй, ганц нэгхэн өдөр тэсчих. Амь нас, эрүүл мэндээ бодоорой гээд анхааруулаад, сэрэмжлүүлээд байхад тоодоггүй. Тоохгүйгээр үл барам заавал зөрж, хөдөө орон нутаг руу явдаг. Ингээд л цасанд сууж, машин тэрэг нь эвдэрч, амь насаа алдах дээрээ тулна даа.
 
Өнөө цагт цаг агаарын мэдээ, байгалийн онц аюултай үзэгдлийн сэрэмжлүүлгийг олж сонсохгүй хүн байхгүй байна гэж үгүй. Телевизээр, радиогоор, сонин хэвлэлээр, цахим сайтуудаар мэдээлж, анхааруулж байна. Фэйсбүүк, твиттер гээд сошиал сүлжээгээр ч иргэд мэдээлж, анхааруулдаг. Энэ өргөн сүлжээний аль нэгээр нь иргэд цаг агаарын онц аюултай үзэгдлийн сэрэмжлүүлгийг сонсч, үзэж, харж л байгаа. Тийм байтал зөрөөд, бүр хулгайн замаар хүртэл явах тохиолдол гарсан.
 
Сүүлийн хэдхэн жишээ дурьдахад, анхааруулсаар байтал хэчнээн хүн хөдөө орон нутаг руу явж байгаад цасанд сууж, ОБЕГ-ын аврагчдыг дуудсан билээ. Хүн бүр л хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзэж, харж байгаа.
Бүр зарим залуучууд сайн дураараа аврах ажиллагаанд оролцож, шатахуун тосоо үрээд л явсан шүү дээ.
 
Хамгийн гол нь анхааруулсаар байтал хэнэггүй зан гаргаж, гайгүй байлгүй гэж муйхарладаг. Эсвэл том машиндаа найдаж, ямар ч их цас байсан туулаад гарна гэж онгирдог ойворгон зангийн улмаас улс орны, татвар төлөгчдийн хэдэн арав, зуун сая төгрөг үрэгдэж байгаа билээ дээ. Нэг машин цасанд суухад л аврах гэж очиж байгаа албан хаагчдын том машинд хийж байгаа шатахуун, түлш гэхэд хэдэн төгрөг болох билээ.
 
Мэдээж гэнэтийн аюулд өртсөн иргэдийг бол аврах л ёстой. Харин анхааруулсаар байтал, сануулсаар байхад зөрж явж байгаа, бүр хулгайн замаар “зүтгэж” буй хэнэггүй, тоомжиргүй, амиа бодсон нөхдүүдээс аврах гээд очиж байгаа аврагчдын ажлын хөлсийг гаргуулдаг байя. Үгүй юм аа гэхэд, тийшээ очоод, эргэж ирэхэд зарцуулсан шатахуун түлшний мөнгийг ч болов авч баймаар байна. Тэгэхгүй нэг л их эрхээ эдэлсэн хүмүүс. Битгий хөдөө яваарай гээд байхад миний эрхийг боодог хэн бэ гэсэн хандлага гаргаж зүтгэж байгаа юм.
 
Яах вэ, зарим үнэхээр чухал ажилтай байдаг л байх. Гэхдээ амь наснаас илүү чухал ажил гэж юу байх вэ дээ. Хэрвээ цасанд суугаад, боогдчихвол Онцгой байддын аврагчид намайг аврах ёстой. Би татвар төлөгч учраас авруулах эрхтэй гэж даналзах байлгүй. Тийм байтал үүрэг, хариуцдагаа огт боддоггүй. Тэр хүн нэг л өдөр тэсчихээд гарсан бол Онцгой байдлын аврагчид тийшээ явахгүй, шатахуун тос гэж мөнгө үрэхгүй. Дээрээс нь аврагчид ч гэсэн эрсдэлд орохгүй шүү дээ. Бүх зүйл уялдаа холбоотой.
 
Тийм болохоор иргэдийн ухамсар, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд сэрэмжлүүлсээр байтал зөрж яваад, цасанд сууж, шуурганд өртсөн нөхдүүдээс ядаж л аврахаар очиж байгаа аврагчдын машиндаа хийсэн шатахуун түлшний мөнгийг гаргуулж байх нь зөв. Ингэж байж иргэдийн ухамсар бага ч болов дээшилнэ. Өнөөдөр манайхан хэлж яриад, ухууллаа гээд ерөөс ойлгохгүй, хүлээж авдаггүй. Тийм болохоор эдийн засгаар нь хөшүүрэгдэхээс өөр арга алга байна.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-25 16:50:59
    маш зөв санаа байна. ядарсан эдийн засагтай байж хэрэггүй зардал их гарах юм. Монгол хүн түрийвчтэй нь л ярихгүй бол анхааруулга, сэрэмжлүүлэг тоохгүй
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-04-25 10:31:43
    zov doo hariutslagaa medehgui ulsiig hay oorsdoo uchraa ol.............
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-04-25 08:18:38
    маш зөв санаа эмнэлэгч бас адил архи хэтрүүлэн уугаад л хордлого тайлуулана гээд дусал залгуулана эсвэл зодолдоод хутаг шөвгөндөө хүрч гэмтээд эмнэлгийн ачаалал...
    202.179.26.37
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-04-25 03:57:28
    Зөв санаа байна.
    202.179.31.65
    Мэдэгдсэн Хариулах
  • ДЭМЖИЖ БАЙНА 2016-04-25 02:27:35
    АРД, ИРГЭД, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ГЭЭД БҮГДЭД МААНЬ ХАРИУЦЛАГА МАШ ЧУХАЛ БАЙНА
    27.123.215.222
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-04-25 00:52:24
    mash zov demjij bna mash hurdan heregjuuleh heregtei. TAMHI TATAAD GAL GARGADAG TENEGUUGIIG BAS TEGEH HEREGTEI
    202.21.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-25 00:16:45
    mash zov sanal bn
    202.9.41.142
    Мэдэгдсэн Хариулах