Туркийн соёлын өдрүүд болж байна
Туркийн соёлын өдрүүдийн арга хэмжээ үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдөр Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад энэ сарын 26-ныг хүртэл айлчилна.  Тэрбээр Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтийн талаар холбогдох байгууллагуудын хүмүүстэй уулзах юм.

Мөн соёлын өдрүүдийн хүрээнд “Туркийн кино долоо хоног” арга хэмжээ “Тэнгис” кино театр болох бөгөөд тус улсын соёл, уламжлалыг сурталчилсан киног үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм байна. “Монголын Урчуудын эвлэл”-ийн хороонд Турк улсын соёл, аж ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийх юм.Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи СУИС болон Хөгжим бүжгийн сургуулийн оюутнуудад мастер хичээл заах юм байна. Түүнчлэн тэрбээр энэ сарын 29-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах ажээ.Турк улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз МУИС-д энэ сарын 27-нд лекц унших аж.
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.