Зайсан толгойн эргэн тойронд амьдарч буй иргэд эрүүл ахуйдаа анхаарах хэрэгтэй гэв
Ази Европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын 11 дүгээр хурлын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Хан Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан толгой” орчмыг тохижуулах, аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, өнгө үзэмжийг сайжруулах, тохижуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжтай Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

 Ажлынхэсгийн бүрэлдэхүүн Зайсан толгой болон Богдхан Уулын дархан цаазат хамгаалалтын бүсэд байрлаж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр тус бүсэд байрлаж, газар эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нь тохижилтондоо огт анхаарахгүй, хог хаягдал, эвдэрсэн хашаа хайс хашлага ихтэй байгаагаас гадна ихэнхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг зөрчил илрэв.
Мөн амралтын газруудад нь гэмт хэрэг их гардаг, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Тиймээс ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн чиглэлээр хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг нь хангаж байгаа эсэхэд дахин хяналт тавихаар боллоо.
Ард иргэд Зайсанд баячууд амьдардаг, хамгийн сайхан газар гэж боддог ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинтой, хогондоо дарагдсан хотын өнгө үзэмжинд нөлөөлсөн газруудын нэг болсон байна. Тиймээс Зайсанд амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна тохижилт, эрүүл ахуйдаа анхаарах цаг болжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-25 01:01:40
    Zaisang uhaj baigaa Oyunii Undaraag zogsooj uguuch hairan uul
    202.9.41.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 111 2016-04-24 12:53:30
    Зайсан угаасаа завааан газар. Хашаа хэрэм татсан болохоос газрын доорхихөрс, усны бохирдол бүр ярих юмгүй. Хамгийн ариун газрыг хамгийн муухай болгосон газар,
    59.153.113.179
    Мэдэгдсэн Хариулах
  • argagui 2016-04-24 10:49:19
    Zaisan ch gelee muuhai mongol humuus l uchraas iim bolgoj baigaan. Hotiin busad hesgees yalgaa baihgui. Huuhdiin mashin, teregtei shorlog hurgel baidag. Zavaan
    59.153.115.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Olloo 2016-04-24 08:22:06
    Manaihan ugaasaa yamar negen uilchilgee yavuulahdaa zavaan baliar, buun utaa uniar,buduuleg yum hiih yum..iim uilchilgeeg dagaad yanz buriin buduuleg,sonin hum...
    43.242.243.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-04-24 08:06:18
    Зайсан хав эрүүл ахуй муу байгаа юм бол бусад газарт хүн амьдрах аргагүй сүйрсэн байгаа юм байна. Зайсанг үзэж байхаар СХД-н нутаг дэвсгэрээр яваач
    202.9.41.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-24 06:59:25
    хээ эрүүл ахуйд нь аюул заналхийлсэн газрыг мөн олж тогтоов оо
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөөрхийс 2016-04-24 05:26:04
    3 хуваасан ч европийн дайны том газар нутагтай байжиж яах гэж ингэж азийн жижиг орнууд шиг шавна вэ? монгол улс газраа өмчлөх нь буруу байсиймдаа.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • амьд босоороолон гэдэг баячууд 2016-04-24 04:49:27
    баячууд байгаа газар балай илий бүх зүйл нуугдаж байдаг юм тэд хуурамч амьдралтай худлаа ярина зүрх сэтгэл гэж үгүй шүү дээ эх орон гэвэл бүр тэнэг гэнэ
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах