300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулна
Олон Улсын жишгээс Улаанбурхан халдвар дэглэлтийн үед хорио цээр тогтоодоггүй, тус өвчний халдварыг дархлаажуулалт, вакцинаар урьдчилан сэргийлж, эмчилдэг байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил ирэх сард явагдана. Тиймээс их, дээд сургуулийн захиргаанаас суралцагсдыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болох юм байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.