4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж буй.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.

Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ сард 4, 9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдах юм.

Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийг хуулийн хугацаандаа амжиж татвараа төлөөрэй.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.