Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн зээл олгоно
Ховд аймагт Монголын баруун бүсийн боловсрол, шинжлэх ухааны төв-Ховд Их сургууль, “Хөгжил” политехник коллежиуд дээд боловсролтой боловсон хүчин, орон нутагт нэн шаардлагатай ажилчдыг олноор бэлтгэж байна. Өнөөдөр тус аймагт нийт 40 орчим эрдэмтэн доктрууд ажиллаж амьдарч байна гэж аймгийн удирдлага хэллээ.

2015-2016 оны хичээлийн жилд 24 сургуулийн 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн дундаж оноогоор  Ховд аймаг сүүлийн 5 жил улсын дунджаас дээгүүр байр эзэлж байна.2014-2015 оны хичээлийн жилд 516,7 –д хүрч улсад 3-р байр эзэлсэн амжилттай байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн зарим лаборатори болон номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, багш оюутнуудтай уулзлаа.

Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэж байгаа. Жилийн таван хувийн хүүтэй, 5-10 жилийн хугацаатай энэ зээлд хамрагдахад голч дүн нь 3,0-аас дээш оноотой байх шаардлага тавина гэдгийг Ерөнхий сайд оюутнуудад хэлээд хичээл сурлагын өндөр амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-04-23 05:01:20
    Таван хувийн хуу гэдэг чинь оюутны хувьд ломбардай адил гэсэн угдээ 1-2 хувь болч бас яахав . Тэр зээлий нь авсан оюутан гол гаргадаг байхгуй юу .
  • Батаа 2016-04-23 03:17:43
    Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг чадахгүй байж өгсөн олон амлалтын нэг оюутанд тэтгэлэг өгөх одоо болимоороо энэ чинь сурах чадваргүй оюутан олныг буй болг...