Өнөөдөр дэлхийн номын өдөр
ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна.

Иймээс ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр Испани улсад зохиолч М.Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог уламжлалтай аж.

Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог байна.

Тэгвэл уг өдрийг манай улсад ч мөн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд өнөөдөр номын дэлгүүрүүд бүх номнууддаа хямдралтай худалдаа явуулах юм байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.