Р.Эрдэнэбүрэн батлан даалтад гарчээ
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг энэ сарын 1-ны өдөр АТГ-аас саатуулсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн пүрэв гаригт батлан даалтад гаргажээ.
 
Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа юм.
 
Р.Эрдэнбүрэн 2012 оны сонгуулийн дараачаас Шинэчлэлийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-д нэр дэвшихээр ажлаа хүлээлгэн өгч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллах болсон юм. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-23 06:18:26
    chi amia hicheegeed ideh chini dutajdee . ug n humuunii toloo zutgeed uhehed sanaa amarshdee
  • 12 2016-04-22 14:33:39
    Гоомой л байна да. Дүү
  • зочин 2016-04-22 10:57:24
    Яамны ажлыг унгасан даа.Хахуулыг дэлгэруулсэн юм биш уу.
  • ах 2016-04-22 10:39:36
    Энэ залуу багахан хугацаанд т/нарийн хийсэн биздээ, идэхээ урдаа болгодог явахгүй нөхөр юм даа.