Сайн багшаас сайн хичээл, сайн хичээлээс сайн хүүхэд төлөвшинө
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чанарын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд эцэг эх, багш, хүүхдийн оролцоог дэмжсэн олон ажлуудыг зохион байгуулж ирсэн.

Тэгвэл өнөөдөр эдгээр ажлуудын нэг болох “Зөв Монгол хүүхэд-Хүүхэд бүрийн хөгжилд” эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилгоор МУБИС, СУИС дээр эсээ танилцуулах үйл ажиллагаа боллоо.  Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэлд хэрэгжиж буй  “Авьяас” “Ном” “Сайн хичээл” үйл ажиллагаа гэсэн гурван чиглэлээр сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, орон нутгийн удирдлагуудын дунд эсээ бичлэгийн уралдааныг зарласан. Ингээд нийт 1080 эсээ хүлээн авснаас шилдэг 36 –г шалгаруулж өнөөдөр ийн танилцууллаа.

Энэ үеэр  бид МУБИС дээр зохион байгуулагдсан “Сайн хичээл” сэдвээр бичсэн шилдэг эсээнүүдийг танилцуулах үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хэнтий аймгийн БСГ-н байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаатай ярилцлаа.

Б.Энхмаа:Хүүхдүүдийн өөртөө итгэх байдал эрс нэмэгдсэн

Танд өдрийн мэнд хүргэе орон нутагт яамнаас зохион байгуулж буй хөтөлбөрүүд хэр амжилттай хэрэгжиж байгаа вэ?

-БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд ганц Хэнтий аймаг гэлтгүй орон даяар маш амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг жишээ нь өнөөдөр Зөв монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд сайн хичээл, сайн хичээл-манай гэр бүлд, сайн хичээл- манай ангид, гэсэн багш, сурагч, эцэг эхчүүд, удирдлагуудын дунд зохион байгуулагдаж байгаа эсээ бичлэгийн уралдаан юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ эцэг эхчүүд, хүүхдүүдэд хэрхэн сайнаар нөлөөлж байгаа нь өнөөдрийн илтгэлүүдээс харагдаж байна. Ялангуяа хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх, ярих, илтгэх чадвар үнэхээр сайн байна. Түрүүнд уншсан Дундговь аймгийн эцэг эхийн төлөөллийн эсээнд гарсанчлан сайн багшаас сайн хичээл төрдөг, сайн хичээлээс сайн хүүхэд төрдөг, харин сайн хүүхдээс сайн иргэн төлөвшинө гэдэг нь улс орны ирээдүй хойч болсон бяцхан шавь нарыгаа зөв монгол хүүхэд болгон төлөвшүүлэх маш том үүрэг хариуцлага урам зорим өгсөн эсээ байлаа.

-Өнөөдөр энд уншигдсан эсээнүүдээс харахад хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нар юуг түлхүү онцолж байна, хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хүүхдүүдийн хувьд өмнө нь юуг хэрхэн, яаж сурах ёстой гэдгээ ойлгодоггүй зөвхөн сурах бичигтэйгээ зууралдаж, цээжилдэг байсан бол сайн хичээлийн дараа сурагчид өөрсдөө сурах гарц чиглэлийг олж чаддаг болсон, багш нартайгаа илүү чөлөөтэй харилцахаас эхлүүлээд бусдад өөрийгөө ойлгуулах, ярьж, илтгэх чадвар, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн хэмээн онцолж байна.
Эцэг эхчүүдийн хувьд хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэсэн хичээлийг ихэд сайшааж, энэ хичээлд хүүхдүүд хамрагдсанаар ээж аавдаа ахуй амьдралдаа хэрхэн тус нэмэр болох, амьдрах ухаанд суралцаж байгааг магтаж байна.

-Сайн хичээл нь өмнөх хичээлээс юугаараа ялгаатай вэ?

-Багш нарын хувьд өмнө нь хэрэглэдэг байсан аргуудаа энэ хөтөлбөрийн хүрээнд байнга хэрэглэж, сурагч бүрт би чадна гэсэн итгэл өгч, хүүхэд нэг бүрийн хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа.

-Орон нутгийн удирдлагуудын дунд мөн эсээ бичлэгийн уралдаан зарласан гэж сонслоо. Хэнтий аймгийн удирдлагууд хэрхэн оролцсон бэ?

-Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын эсээ шилдгээр шалгарсан байгаа. Тэр эсээ нь удирдлагуудын бичсэн ганц шилдэг нь байлаа. "Хэн хэлсэн нь хамаагүй санаа санаа бүхэн үнэтэй" гэж хэлсэн нь нэлээд анхаарал татлаа. Тэрбээр өөрөө сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах чадварын хичээлүүдэд сууж, гаргасан санаа бодлыг тусгаж аваад орон нутагтаа хэрэгжүүлж ажиллаж байгаа нь сурагчдын цаашдын сурах үйлд итгэл өгсөн , хүүхдийн санаа бодол ч гэсэн удирдлагуудад хүрч бодитой ажил болж болдгийн тод жишээ болсон сайшаалтай онцлох үйл ажиллагаа байлаа.

Б.Ананд:Би өмнө нь хичээл хийхийгээ дарамт гэж боддог байсан

Ингээд бид БГД-ийн 73 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ананд, М.Мөнхбаяр нартай цөөн хором ярилцлаа.

-Сайн хичээл хөтөлбөрийн хүрээнд бичсэн эсээг чинь шилдгээр шалгарсанд нь баяр хүргэе. Эсээндээ юуг онцолж өгсөн бэ? Мөн “Сайн хичээл”-ийн хүрээнд чиний хичээл сурглагад ямар эерэг үр дүн гарав?

-Баярлалаа. Анх “Сайн хичээл” үйл ажиллагаа миний амьдралд эсээгээр оролцсон. Миний найз миний эсээг дэмжигчээр оролцож байгаа. Миний хувьд энэ эсээгээ бичихдээ өмнөх таван жилээ бодож байж бичсэн л дээ. Өмнө нь би хичээл хийхийгээ дарамт гэж боддог байсан. Гэтэл сайн хичээл хөтөлбөр хэрэгжиж эхлээд энэ бүх бодол алга болж, сонирхол төрөх болсон. Анх есдүгээр ангид ороод ирэхэд Цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Багш нар маань “та нарт ямарт асуудал байна, яаж шийдвэрлэвэл зохих вэ  та нар өөрсдөө гаргаж ирээд тавь” гэж хэлсэн. Өмнө нь хэзээ ч ийм зүйл ярьж байгаагүй. Ингээд би “Физикийн хичээл бидний амьдралд ямар хэрэгтэй вэ” гэдэг асуудлыг гаргаж ирээд ангийнхаа хүүхэд бүрийн санаа бодлыг асууж, өнөөдөр физик дээр сурсан мэдлэг маань цаашид бидний амьдралд хэрхэн нөлөөлөхийг олон ургальч үзлээр судалсан нь үнэхээр таатай байсан.

М.Мөнхбаяр:Миний хувьд өнөөдөр найзынхаа илтгэлд дэмжигчээр оролцож байна. Цөм хөтөлбөр манай найз Б.Анандыг өөрчилсөн. Мөн манай найзаас гадна маш олон хүүхэд өөрчлөгдсөн. Энэ талаар ярьж найздаа дэмжлэг өгч оролцлоо. Түүнчлэн миний бодол санаа ч  их тэлсэн гэж боддог. Учир нь бид зөвхөн Монголдоо биш гадаад улсын залуустай өрсөлдөх талаар бодох ёстой гэх мэтчилэн өөртөө итгэх итгэл урд урьдынхаасаа илүү  нээлттэй өөртөө итгэлтэй болсон.
 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • FBSFBB 2016-04-25 02:49:59
    GOY NER ZUULGEN ULSIN MUNGIIG IDEH AJLIIG SAIDIIN ZUBLUH BATSUKH GEGCH HIIJ BNA GEJ BAGSH NAR MASH IH YARIJ BNA BAS BASGHIIN MERGEJILDEESHULLEH INSTITUT GEJ...