Сонгомол бөхийн барилдаан болж байна
Өнөөдөр 09:00 цагт “Буянт Ухаа” спортын цогцолборт 2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээний сонгомол барилдаан эхэлсэн. Энэхүү тэмцээнд 80 орны 600 гаруй тамирчин сонгомол, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.

Өнөөдрийн хувьд 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд 51 орны 151 тамирчин оролцоно. Тэдний дунд олимпийн нэг, дэлхийн зургаан удаагийн аварга Ираны бөх Хамид Сорианаас гадна олимп, дэлхийн аварга, медальтан олноор барилдаж байна. Сонгомол барилдаанаас жин бүрийн медальт байрт шалгарсан эхний гурван тамирчин олимпийг зорих эрхтэй болно. Нээлтийн үйл ажиллагаа 17:30 цагаас эхлэх юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.