Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар өнөөдөр Цэцийн дунд суудлын хуралдаан болсон. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”. 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэсэн заалтыг өнөөдрөөс хүчингүй болголоо.
Ингэснээр намын жагсаалтаар сонгогдох боломжийг түдгэлзүүлж байгаа юм. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг хүлээж авах эсэхээ УИХ шийднэ. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана.

П.УНДРАМ
Оллоо.мн