Н.Мөнхзул: Төв цэнгэлдэх рүү автобус төлбөргүй үйлчилнэ
Нийслэлийн тээврийн газраас наадамчдад үйлчлэх автобусны хуваарийг гаргасан байна. Энэ талаар тус газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Мөнхзулаас тодрууллаа.

-Наадамчдыг автобусаар хэрхэн тээвэрлэх вэ?

-Наадмаар 841 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобусны үйлчилгээ гаргана. Наадмын гурван өдөр Хүй долоон худаг руу "МУБИС"-ийн зогсоолоос том оврын 20 автобус, "3,4-р хороолол", "7 буудал", "5 шар", "ХМК", "Офицерүүдийн ордон" гэсэн таван чиглэлээс наадамчин олонд үйлчлэх юм. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны зогсоолд зогсох 121 автобус нэмэлт үйлчилгээнд явна. Харин зуслангийн долоон чиглэлд бага багтаамжийн долоо, их багтаамжийн арван автобус явахаас гадна баярын үйлчилгээнд 66 автобус гаргахаар төлөвлөсөн байна.

-Баярын өдрүүдэд автобусууд иргэдэд төлбөргүй үйлчлэхүү?

-Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо, Дунд голоос том оврын автобус Төв цэнгэлдэх рүү 5-10 минут тутамд төлбөргүй үйлчилнэ. Нийтийн тээвэр долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 13-нд өрдийн хуваариар ажиллана.

-Таксины үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна гэж сонссон?

-Долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос "RAILBUS" Хүй 7 худаг руу иргэдийг хүргээд Давааны өртөөнөөс Морь барианы газар хүртэл том оврын автобус наадамчин олонд үнэгүй үйлчилнэ. Такси Энхтайваны гүүрний урд Нарны хотхоны баруун, зүүн тал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос иргэдэд үйлчилнэ.

С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.