Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн зүгээс “Эмнэлгийн мэргэжилтнүүд энэ хуулиар хүлээх үүргээ мэдэж, бидэнд хэзээ ч хийж чадахгүй үүрэг хүлээлгэчих вий гэдгийг харах ёстой. Хуульд заасан, захиргааны хэм хэмжээгээр, хэлцлээр хүлээсэн үүрэг гэх гурван үүрэгтэй. Эрүүгийн хуулийн ялын бодлого бол эрүүл мэндийн салбарын бодлого ерөөсөө биш”  гэсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсэний дараа санал хураалт явууллаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  35 нь буюу 67.3 хувь нь дэмжлээ.

УИХ-аас дээрх хуулийг баталснаар эмнэлэг бие даан шийдвэрээ гаргаж, хөгжих бололцоо нь нээгдэж байна. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөх удирдах зөвлөлөөс удирдлагыг санал болгон томилдог болох юм.

Мөн эмнэлгүүдийн төсөв хэмнэгдсэн байлаа гэхэд түүнийг нь Төрийн сангаас шууд татан төвлөрүүлдэг байсан бол дээрх хуулиар энэ зохицуулалт хязгаарлагдаж, эмнэлэг хүмүүсээ сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, мөн техник технологио шинэчлэх зэрэгт зарцуулж болох эрх үүсэж байна.

Чуулганы хуралдаан 14.00 цагаас үргэлжлэн хуралдана.
П.Ундрам
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.