Х.Баттулгын туслахууд 10 гаруй тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан нь тогтоогджээ
“Женко” группын охин компани болох “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” компаниудын үйл ажиллагаанд энэ сарын 11-ний өдөр санхүүгийн шалгалт хийсэн. Энэ үеэр цагдаагийн байгууллага тусгай ажиллагаа явуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Энэ хэргийн талаар болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатарцогт, Тусгай ажиллагааны газрын дарга цагдаагийн хурандаа Б.Алтанбагана, Эрүүгийн цагдаагийн газрын ЭЗГХТХ-ийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Оргил нар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” компаниудыг шалгах үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж  тогтоосон байна.Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд  эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн гэлээ.  Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ БНСУ-ын  "Самсунг C & T" компани улсад 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг. Мөн хэргийг шалгах явцад 10 гаруй тэрбум төгрөгийг эх үүсвэргүй зарцуулсан нь ийн тогтоогджээ. Эл хэргийг одоогоор шалгаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй  гэсэн юм.  

Харин  дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болсон нэгжлэг явуулах  үйл ажиллагааны талаар Б.Баатарцогт хэлэхдээ “ сүүлийн үед цацагдаад байгаа мэдээлэл шиг тусгайгийнхан олноороо ирж, буу зэвсэг ашигласан зүйл байхгүй. Харин нөхцөл байдалтай холбогдуулан тусгай ажиллагааны газрын долоон алба хаагчийг хамгаалалтад ажиллуулсан. Бид Баянгол зочид буудалд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг дээрх хоёр компанийн санхүүд шалгалт хийх  болсон тул бидний үйл ажиллагаанд саад учруулахгүй, дэмжиж ажиллах, нэгжлэг явуулах нөхцөл  бололцоогоор хангаж өгөхийг “Баянгол” зочид буудлын удирдлагуудаас хүссэн ч тэд бидний үйл ажиллагааг дэмжээгүй, нэгжлэг явуулах нөхцөл бололцоо явуулаагүй учир бид арга буюу тусгайгийн алба хаагчдыг авч ажиллуулсан”  гэлээ. 

Түүнчлэн тухайн өдөр нэгжлэг хийхэд саад учруулж, худал мэдээлэл тарааж, олон нийтийг турхирах үйл ажиллагаа явуулсан нэр бүхий хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын  хэвлэлийн төлөөлөгч ирж,  цагдаа, тусгайгийн алба хаагчид олноороо хүч түрэмгийлж байсан хэмээн мэдээллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine