Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар Иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.
Энэ гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцанаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан хуралдсан юм. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн шийдвэр гаргажээ.

П.УНДРАМ
Оллоо.мн