Л.Пүрэвсүрэн: Тухайн орныхоо хэлийг мэддэггүй дипломат ажилтнуудыг татсан
Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн гишүүн Д.Бат-Эрдэнэ танилцуулав. Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Су.Батболд: Элчин сайдын яаманд ажиллаж байгаа дипломат ажилтуудын зарим нь тав зургаан жил, зармыг нь хугацаанаас нь өмнө буюу нэг жил болоогүй байхад татдаг. Энэ ямар учиртай юм вэ. Хоёрдугаарт, дипломат ажилтнууд ажиллаж байгаа орныхоо хэлийг муу мэддэг. Гуравдугаарт, дипломат ажилтнуудын ажиллах хугацааг сунгах уу?

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Дипломат ажилтнуудыг нэг хоёр жил болгоод дууддаг, татдаг асуудал байхгүй. Тав зургаан жил ажилладаг нь ч их ховор. Дипломат ажилтнуудыг гурван жил болоод солигддог. Ийм жишиг олон улсад байдаг. Онцгой нөхцөлд хугацааг нэг жилээр сунгаж дөрвөн жил болгох тохиолдол бий.
Ажлын шаардлага хангахгүй, тухайн орныхоо хэлийг мэддэггүй дипломат ажилтнуудыг эргүүлэн татсан.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2000 оны хуульд орсон гадаадад амьдарч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах сангийн талаарх зохицуулалт энэ хуульд орсон уу. Консулын газрын даргын эрх үүрэгт гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа эрхийг хамгаалах, соёлоо сурталчлах амин гол юм харагдсангүй. Гадаадад төгссөн боловсон хүчнүүддээ дипломат албанд ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй. Монгол улс гуравхан сая хүн амтай. Бидэнд Америк, Канадад визгүй зорчих боломж байна. Танай Гадаад хэргийн яам  лоббигоо сайн хийх шаардлагатай.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах сан гэж байдаг. Хуулийн төсөлд хэл соёлоо өвлүүлэх, түгээх талаар тодорхой заалтууд орсон. Засгийн газраас "Дэлхийн монголчууд" хөтөлбөрийг зарлаж, гадаадад амьдарч буй хүүхдүүдэд хэл соёлоо түгээх тодорхой ажлуудыг тусгасан. 42 орны иргэд манай улсад визгүй зорчих боломжийг нээсэн. Манай иргэд тэдгээр улсад визгүй зорчих талаар хоёр жил хөөцөлдөж байна. Канад улс руу манай иргэд визгүй зорчдог болох талаар яриа хэлэлцээр хийсээр байгаа
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.

П.УНДРАМ                                                                                                                                         
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uugii 2016-04-25 09:09:36
    Manaid baidag elchinguud bugd Mongoloor yaridag uu tee.
  • Өвгөн 2016-04-24 10:51:59
    ГХ-ны наад захын мэдлэггүй, гадаад хэлгүй, хоолондоо хахдаг, тамхины наймаачид, УИХ, ЗГ-ынхны ах дүүс хамаатан ГХ-г дампууруулж бна уу
  • dorj 2016-04-23 14:18:00
    ta ajilaa hiij chadakhgui bna ogtsor
  • я 2016-04-22 22:04:33
    м
  • Me 2016-04-22 15:25:13
    Elchin said gedeg chini zugeer shagnal, esvel uv zalgamjlagch shig bolson yum bishuu! Ichij uhmeer...
  • ард 2016-04-22 11:40:54
    ховч хараа, тэнэгээ битгий гайхуулаач, улаан үүдэд саяхан томилогдсон чадраабал эбээгийн нутаг болохоос оросоор здрасти, до свидания ч байхгүй, битгий бас
  • зочин 2016-04-22 11:18:46
    Хуулийн теслее уншаагуй хэлэлцэж байгаа гишуудээр юугаа хийхэв. Энэ хуулинд орсон уу гэнээ.Орноос нь ичиж ухэхнээ.
  • uuchlaarai 2016-04-22 11:04:57
    Parist baidag elchingiin har nudii shiltei buduun avgai konsul yumuu. mongolchuudaasaa mash ih mungu iddeg shuu! 2013ond ochihod zugeer hil davah huudas avahad ...
  • зочин 2016-04-22 07:53:55
    Сайхан хааж байна.Болдын хүмүүсийг хуссан яаг МАН-ч сайд шиг
  • Tumen 2016-04-22 06:51:45
    Tegeed heniig hezee tatsiin,,!??? Dandaa hudlaaaa
  • irgen 2016-04-22 06:49:54
    tuhain ulsad ulsaa tuluulj bga bol uursdiinhuu irgeniihee erh ashgiig hamgaalah heregtei hereg tuwugt orson tohioldold ochdog bh
  • Zochin 2016-04-22 06:31:13
    Ungarin konsul ch gesen tys ylsiinxaa xeliig meddeggui tyrshlagagui ariin xaalganii xuuxen irsen bsn tatax xeregtei!!!
  • zochin 2016-04-22 05:34:39
    iimbaij yaj Mongol ulsiin nuuriig gadaadad tahalna ve? Ichguur ch baihgui. Avch idehiin don tussan novshnuud!
  • зочин 2016-04-22 05:28:09
    ийм юм яригджээ гэдэг нь чухал биш, ард түмэнд та нарын яриа, хэр ажил хэрэг болж бн гэдэг нь чухал бн даа.
  • БИ 2016-04-22 04:20:34
    ТУХАЙН ОРНЫХОО ХЭЛИЙГ МЭДЭХГҮЙ УЧИР ТАТСАН ГЭНЭЭ, ЭНЭ БУРУУ ОЙЛГОЛТ БАЙНА. ДЭЛХИЙ ДЭЭР ХЭДЭН ХЭДЭН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БИЛЭЭ.
  • zochin 2016-04-22 03:59:39
    ene mash zuv shuu