Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж, тоосжилтыг бууруулах зорилгоор зам талбайг угааж байна
Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Нисэх, Яармаг, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний зам дагуу тэмдгийн арчлалт, угаалгын ажил хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй тэмдгийг угаав. Мөн энэ жилийн хувьд 45 гудамжны зам талбайд хэвтээ тэмдэглэгээний ажил хийхээр төлөвлөгдсөн. Жамьянгүний гудамжинд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж эхлээд байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй хөндлөнгийн хяналтын “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”-гээс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зүүн салбарын зам цэвэрлэгээний машины үйл ажиллагаанд шөнөөр хяналт тавин ажиллаж байна. Хяналтын үеэр шалгалтын ажлын хэсгийнхэн цэвэрлэгээний машинуудын зам талбайд хэрхэн ажиллаж байгаатай газар дээр нь танилцсан юм. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Ганди, Олимп,Сөүлийн гудамж гэх мэт замуудад цэвэрлэгээ хийж байв.

Шөнийн цэвэрлэгээний машины жолооч нар 20.00 цагт цугларч машиныхаа бэлэн байдлыг шалган 23.00 цагт өөрсдийн хариуцсан зам талбайг цэвэрлэдэг. Цэвэрлэгээний машинууд зам талбайг угаахын хажуугаар нуухыг цэвэрлэж байгаа нь олон хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, тоосжилтыг бууруулах ач холбогдолтой ажлуудын нэг болсон гэж шалгалтын хэсгийнхэн дүгнэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-22 04:45:25
    Эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй ажиллаж амьдрах хэрэгтэй. Хотоо бохирдуулахгүй, хүн бүр соёлтой боловсон байвал хот маань цаашлаад эх орон маань өнгөлөг сайхан...
  • зочин 2016-04-22 04:12:28
    авто машины утааг багасгаажэээ зөндөө машин хотын гудамжаар явж л байх юм ядарсан 1ийг яв-лахгүй мөнгөтэй нь утаатай машинтай ч явна хөөрхий ард түмэн минь
  • зочин 2016-04-22 04:08:32
    хотынхоо эргэн тойрон цэцэг мод тарьж зүлэгжүүлвэл маш сайн болно доо ядаж шороо босох нь багасна даа албан байгууллага хувь хүн мод цэцэг тарье гэж уриаллаа чэ...
  • усчин 2016-04-22 03:23:34
    саарал ус ашиглавал сайнсан... ундны усаараа угааж байна уу?
  • зочин 2016-04-22 03:10:41
    Уул нь үүнийгээ хэвшил болгочихвол ОК