Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Цог даргалан явуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудлыг УИХ-ын дэд дарга Л.Цог уншиж танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ. Их чухал хууль учраас ажлын хэсэг ярилцаад хэлэлцэх асуудлын хоёрдугаарт оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьж байна” гэсэн юм. УИХ-ын дэд дарга хүсэлтийг хүлээн авлаа.  

Яг одоо чуулган Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.