Дундговь аймгийн 2 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолыг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжаар томилогдсон ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрүүдийг хянан үзэж, хууль тогтоомж зөрчсөн зарим тогтоол, захирамж, тушаалыг хүчингүй болгуулах арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлснээр тус аймгийн Дэлгэрхангай болон Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2 тогтоол, Дэлгэрхангай сумын Засаг даргын 1 захирамж, Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 1 тушаалыг хүчингүй болгууллаа.

Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2 дугаар “Хог хаягдал гаргасны төлбөр хураамж тогтоох тухай” тогтоолыг хянан үзэж хууль тогтоомжид нийцүүлэх талаар өгсөн зөвлөмжийн дагуу тус сумын ИТХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 09 дүгээр тогтолоор хүчингүй болгож шинэчлэн баталсан.

Дэлгэрхангай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хог хаягдал цуглуулах, тээвэрлэх журамд өөрчлөлт оруулан төлбөр хураамж тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заалтаар сумын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байх тул өгсөн зөвлөмжийн дагуу тус сумын ИТХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгож шинэчлэн баталсан байна. 

Дэлгэрхангай сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/04 дүгээр “Сумын болон Засаг даргын шагнал олгох тухай” захирамжийг хянан үзэхэд хууль тогтоомжид байхгүй заалтыг үндэслэл болгосон нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 119 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7.1 дэх заалтыг зөрчсөн байх тул дахин хянаж хууль тогтоомжид нийцүүлэх талаар зөвлөсний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна.

Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Э.Саруулжаргал нь 2015 онд тус ажлын байран дээр сонгон шалгаруулалтад орж тэнцэн томилогдсоны дараа 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ээж М.Дээдэнцэцэгийг багийн бага эмчээр сонгон шалгаруулалтгүйгээр авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн тул хүчингүй болгуулах зөвлөмж өгсний дагуу Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар М.Дээдэнцэцэгийг ажлаас чөлөөлж тус ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан байна. 

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.