Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн маргааш “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэлнэ. Манай улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 80 орны 650 гаруй бөх 48 эрхийн төлөө өрсөлдөнө.

Тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт нээлтээ хийх бөгөөд сонгомол барилдаануудын аваргуудыг тодруулж олимпийн эрх олгох бол бямба, ням гаригуудад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрийн аваргуудыг тодруулах юм байна.

Бямба гариг /IV.23/

9.00-15.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
Ням гариг /IV.24/

9.00-15.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол болно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.