АНУ-ын мөнгөн тэмдэгтэд өнгөт арьст эмэгтэйн дүрсийг хэвлэнэ
АНУ-ын Сангийн яам нэгэн онцгой мэдээллийг өчигдөр олон нийтэд мэдээллээ. Тус яамнаас АНУ-ын шинэ 20 ам.долларын мөнгөн тэмдэгтийн загварыг баталсан байх бөгөөд энэхүү тэмдэгтэд анх удаагаа өнгөт арьст эмэгтэй хүний дүрс хэвлэгдэхээр болжээ. Сангийн сайд Жейкоб Лью тусгайлан хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
 
“Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд 20 долларын дэвсгэрт дээр Гарриет Табмен хэмээх эмэгтэйн хөргийг анх удаа байрлуулах гэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Одоогоор 20 долларын дэвсгэрт дээр Ерөнхийлөгч Эндрю Жексоны хөрөг байдаг билээ. Тэгвэл энэ шинэчлэлттэй холбоотойгоор мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд нь Гарриет Табмен, харин арын хэсэгт нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Эндрю Жексоны хөрөг байх аж.
 
Гарриет Табмен нь XIX зууны дунд үед боолчлолын эсрэг тэмцэж явсан эмэгтэй юм. Америкийн мөнгөн тэмдэгтүүдийн нэгэн дээр эмэгтэй хүний хөрөг байрлуулахаар төлөвлөж байгаа тухай Лью өнгөрсөн онд мэдэгдэж байснаа дурдсан байна. 20 долларын дэвсгэртээс гадна тав болон 10 долларын дэвсгэртийн загвар өөрчлөгдөх аж. 10 ам.долларын мөнгөн тэмдэгтийн ар талд сонгуулийн тэгш эрхийн төлөө тэмцэж явсан эмэгтэйчүүд болох Лукрисия Мотт, Сожернер Труз, Сьюзан Энтони, Элизабет Кэди Стантон, Элис Пол нарын хөргийг байрлуулах бол нүүрэн талд нь АНУ-ын Сангийн анхны сайд Александр Гамилтоны хөрөг урьдын адил хэвээр байх аж. Шинээр загвар нь гарсан дээрх мөнгөн тэмдэгтүүд 2020 оноос хэрэглээнд нэвтэрч эхлэх юм байна. Мөнгөн тэмдэгтүүдийн загварыг шинэчлэхтэй холбогдуулан эмэгтэй хүний хөргийг нийтлэхийг шаардсан хөдөлгөөн тус улсад өрнөсний зэрэгцээ жил гаруйн турш олон нийтийн дунд судалгаа явуулсны эцэст дээрх маягаар зохицуулалт хийхээр болжээ. Тодруулбал, “20-р зууны эмэгтэйчүүд” гэх хөдөлгөөнийхөн АНУ-ын улс төрд эмэгтэй хүн орж ажилласны 100 жилийн ой 2020 онд тохиохтой холбогдуулан уг шаардлагыг албаныханд тавьсан байна.
 
АНУ-ын түүхэн дэх харгис боолын нийгэмд амьдарч, өөрөө боолчлогдон амьдарч байгаад 1849 онд тэрхүү амьдралаа орхин зугтсан Гарриет Табмен олон мянган хүнийг боолчлолоос чөлөөлөх хөдөлгөөний удирдаж. өөртэйгөө адашхан зовлонтой хүмүүст тусласан гавьяатай нэгэн ажээ. Харин түүний хөргийг мөнгөн дэвсгэртэд хэвлэхийг олон нийтийн судалгаанд оролцогсдын ихэнх нь дэмжсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.