Энэ хавар 322.9 га-д үр тариална
Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар Хүнс, хөдөө аж ахуйн яам  бэлтгэлээ базааж буй.  Ургацынхаа ихэнх хувийг цаг агаарын таагүй нөхцөлөөс болж алдсан тариаланчдаа дэмжихээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан гаргахаар болжээ. 

Гэхдээ 100 тэрбум төгрөгийг хэрхэн хаанаас босгох гэдгээ Хөгжлийн банк тодорхойлох юм байна. Ингээд Хөгжлийн банк мөнгөний эх үүсвэрээ тодорхойлчихбол тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг олгоод эхэлнэ.  Урьдчилсан байдлаар нэг га талбайд тариалалт хийхэд 350 мянган төгрөг хэрэгтэй гэж салбар яам нь тооцож, нэг тариаланч  иргэн, ААН-д олгох зээлийн хэмжээгээ тогтоох юм. 

Мөн тариалалтын үеэр хэрэглэх  шатахууны онцгой албан татварыг чөлөөлж өгөхийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газарт тавьжээ. Улмаар тариалалтад хэрэглэх шатахуун татваргүй болбол дизель түлш литр нь 1000-1200 орчим төгрөгийн ханштайгаар тариаланчдад нийлүүлэгдэх боломжтой болох аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.