Сонгуульд өрсөлдөхөөр 14 нам, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр нам эвслийг бүлэг, бие даагчид СЕХ-нд дөрөвдүгээр сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр Үндэсний аудитын газарт 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. 

Энэ жилийн хувьд бие даагчдын тоо эрс өссөнийг албаныхан онцолж байгаа юм.

Намуудын мөрийн хөтөлбөрийн тухайд Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөртөө засвар хийгээд, энэ удаагийн сонгуульд оролцох юм байна. МАН-ын хувьд “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Тус намын хувьд МАХН-тай эвсэх эсэхээ шийдэж, хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж байсан ч бүтэлгүйтсэн. МАХН-ын хувьд “Хөгжлийн их хөтөлбөр” нэртэй мөрийн хөтөлбөрөө мөн л хуулийн хугацаандаа хүргүүлжээ.

ИЗНН-ынхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Тэд 2012 онд эл мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцжээ.

Нам доторх бужигнаанаа намжаасан гэх Хөдөлмөрийн үндэсний намынхан “Эрх тэгшийн хувьсгал” хэмээх мөрийн хөтөлбөр боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намтай эвсэж "Нэгдмэл Монгол" эвсэл байгуулсан билээ. Тэд "Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр" мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний газарт хүргүүлжээ.

 “Монгол Консерватив” нам, Хөгжлийн хөтөлбөр намтай хамтран эвсэл байгуулж, ирэх сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тус хоёр намын хувьд “Бодлогын хувьсгал-5+3” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулан байна.

МҮАН-ынхан мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаалсан 
хуулийн заалтыг цуцлах гэх мэт мөрийн хөтөлбөр боловсруулсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИЗНН Л БИШ ШҮҮ 2016-05-14 01:48:01
    ХУУЧНЫ ИЗНН АЛГА БОЛСОН ОЮУН Ч НЭР ДЭВШИХГҮЙ ГЭСЭН ОДОО ХОР НАЙРУУЛАГЧ С.ДЭМБЭРЭЛИЙН НАМ БОЛСООН
  • Hun 2016-05-10 09:09:14
    Uyanga avgai shig yumuud l dahij bitgii garaasai. Mgld ochnoon mundag zaluus bii. Ene uvaigui heruulch hudlaa avgaigaar l dutaj gej..
  • ИЗНН 2016-04-22 17:22:42
    ИЗНН шиг даруу ухаалаг бvтээлч улс терийн хvчин энэ улсад хэрэгтэй байна даа
  • MAXN iin tsuuvruuded 2016-04-22 15:14:29
    MAXN iig gargaj nolohgui. Neg hunii nam. Nam ch gejdee olz haigsdiin buleglel... ed nart mongoliin tuluu geh neg ch setgeltee hun baihgui. Bugd tsuuvur chononud...
  • altan 2016-04-22 11:44:43
    Huniig ni songooroi gedeg bol oligarhiudiin gargasan l ug gej boddog yum.Urd songuuliudad ch bas ingej helj urialj baisan.
  • зочин 2016-04-22 09:15:16
    Дугуйлах хүнийхээ нэрийг уншсаар байгаад цаг дуусах бус уу.
  • зочин 2016-04-22 07:34:59
    Бие даагчдыг сонгоно, гээд байгаа нөхдүүд бол гадны захиалгаар монгол төрийг, парламентыг хүчгүйдүүлэх гэсэн санаа шүү, болгоомжил,,
  • Зочин 2016-04-22 07:30:12
    Дээрх 79 дээр биеэ үнэлэгчдийг нэмээд нам байгуулбал сонгуульд ялах нигууртай
  • зочин  2016-04-22 04:25:52
    76 бие даагч гараасай гэхдээ олонд зөвшөөрөгдсөн тэгвэл нэгдээд монголоо хөгжүүлэх цоо шинэ хөтөлбөр гаргаад ард түмнээрээ хэрэлцүүлээд үзвэл одооны эл дол болс...
  • Зочин 2016-04-22 03:35:10
    Түрүүчийн гарсан бие даагчид хорхойд хоргүй-Түмэнд ашиггүй хов цуглуулж цээж балбахаас өөр чадах юмгүй байсаар байхад яах гэж ГАНЦ гишүүн болох гээд байна?
  • Sugalaa 2016-04-22 02:14:00
    76 gishuunee er ni SUGALAA-r songochihmoor yum bnoo. 4 jild 1 udaa buh ard tumendee sugalaa taraagaad l...Humuus hen ch garsan yadgiin geed bdg bz de???
  • ewwwwwwii hoorhii 2016-04-22 01:07:29
    ner devshssen biye daagch bur songogdoh ni ee. neree devshuuleed baij dee buh ard tumeen!!!!
  • Баагий 2016-04-22 01:06:11
    Болиочээ ичиж ихмээр юм. Нам гэдэг чинь хэсэг галзуу ашиг хөөцөлдсөн хулгаяч луйварчдын бүлэглэл. Хэрвээ Монголоо гэсэн эрүү толгой бна уу?????
  • ;;;; 2016-04-22 00:56:08
    namuud n oligtoi baisan bol ene olon bie daagch evsel orj irehgui l bsiin Jishee n ter duuchin Naraag orj ireh hurtel n muu ajillaad baihdaa yahavdee ene 2 nam....