Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа

Уг тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, дэмжих, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” аж ахуйн тооцоот төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ. 

“Монгол тариалан корпораци” төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дүрмийг баталж, үүсгэн байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгалаа. Мөн “Монгол тариалан корпораци”  төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг шинээр үүсгэн байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдон гарах зардлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргахаар тогтсон байна. 
2016 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулах зорилгоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх 50 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

Засгийн газрын баталгааг үндэслэн “Монгол тариалан корпораци” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр” батлах тухай Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолд заасан санхүүжилтийн эх үүсвэрээс 50 тэрбум төгрөгийн зээл олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгахаар шийдвэрлэв.

Товч мэдээ:

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.