Л.Ганбат: Баян-Өлгий аймгийн сурагчдын Монгол хэлний хичээлийн мэдлэгийг  сайжруулах шаардлага бий
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ. Энэ жилийн хувьд 38 мянга орчим шалгуулагч ЭЕШ-т орохоос одоогийн байдлаар 90 гаруй хувь нь  бүртгүүлээд байгааг  мэргэжилтнүүд хэлж байна. Ингээд бид БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай  ярилцлаа. 

-Бүртгэлийн хугацаа дуусах дөхжээ. Хэдэн хувь нь бүртгүүлээд байгаа вэ?
-Энэ жил 38 мянга орчим  сурагч шалгалтад орох төлөвтэй байгаагаас одоогийн байдлаар 35 мянга орчим шалгуулагч бүртгүүлээд байна. Бүртгэл энэ сарын 25 нд дуусах гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд үлдсэн хүүхдүүд яаралтай бүртгүүлэх шаардлагатай байна. Мөн зураг дутуу оруулсан гэх мэт алдаатай бүртгүүлсэн хүүхдүүд  мэдээллээ нягталж үзээд, засварлах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдийнх шиг бүртгэлийн хугацааг сунгахгүй гэдгийг анхааруулж байна.

-Өнгөрсөн жилээс монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 болгосон. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу вэ?
-Энэ жилийн ЭЕШ өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдсөн. Боловсролын үнэлгээний төвөөс монгол хэл бичгийн шалгалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Эхний жил энэ шалгалтыг өгөхөд ямар нэг босго оноогүй, туршилтын журмаар явуулсан. Өнгөрсөн жилээс 400 онооны босго тогтоосон бөгөөд гурав, дөрөвдүгээр сард хоёр удаа авсан. Харин энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа авна. Зургадугаар сарын 15-ны өдөр ЭЕШ-ын эхний өдөр монгол хэлний шалгалт авахаар товлосон. Өнгөрсөн жил монгол хэл бичгийн шалгалт өгөөд босго оноо давахгүй тохиолдолд ЭЕШ-д орохгүй байсан. Харин энэ жилээс өөрчлөгдөөд зургадугаар сарын 18,19-ний өдрүүдэд бусад хичээлийн шалгалтаа өгч болно. Гэхдээ 7 дугаар сарын нэгнээс 5-ны хооронд дүн оноо гараад, батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн  оноо 400 оноо хүрэхгүй бол тухайн хүүхэд сургуульд элсэх боломжгүй болно.

-Тэгэхээр монгол хэл бичгийн шалгалтаа өгөөд батламж авна гэсэн үг үү?
-Тийм ээ. Өмнө нь монгол хэл бичгийн шалгалтын хувьд батламж хуудас гэж байдаггүй байсан. Энэ жилээс манай байгууллагаас 2.5 жилийн хугацаатай батламж хуудас өгнө. Элсэгчид маань  7дугаар сарын  нэгнээс 5-ны хооронд монгол хэл бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж гэсэн хоёр батламж авна гэж ойлгож болно.

-Монгол хэлний шалгалтын 400 оноо гэдэг хэр өндөр босго вэ?
-Шалгуулагчдын дүн оноог олон улсын аргачлалаар хэмжээст оноонд шилжүүлж байгаа. Хэмжээст онооны интервал 200-800 бөгөөд дундаж нь 500 оноо байдаг. Тэгэхээр 400 оноо бол дундаж онооноос ч доогуур үзүүлэлт учраас өндөр босго гэж үзэхгүй байгаа.

-Өнгөрсөн жилүүдэд Монгол хэлний шалгалтдаа унасан хэчнээн тохиолдол байгаа вэ? 
-Өнгөрсөн жил Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авч байсан. Учраас ерөнхийдөө унасан хүүхдүүд гайгүй байсан. 

-Баян-Өлгий аймгийн сурагчдыг  энэ шалгалтыг тун амжилтгүй өгсөн гэх яриа гарсан. Үнэхээр хүүхдүүд олноороо унасан тохиолдолд тус аймгаас их дээд сургуульд элсэх боломжгүй болох юм биш үү?
-Гадуур яригдаж, бичигдэж байгаа шиг тийм олноороо унасан тохиолдол байхгүй. Улсын хэмжээнд адилхан л дүгнэгдээд явсан. Үндсэндээ өнгөрсөн жил Монгол хэл бичгийн шалгалтад унасан хүүхэд гэвэл улсын хэмжээнд 500 орчим хүүхэд бий. Гэхдээ ер нь Баян-Өлгий аймгийн тухайд сурагчдын Монгол хэлний мэдлэгийн чадварыг нэмэгдүүлэх шаардлага бол бий. 

-ЭЕШ-д өөр шинээр нэмэгдсэн зүйл бий юу?
-Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж  байрлуулна. Мөн Олон улсад ашиглаж буй шалгалтын материал засагч машиныг энэ жилээс ашиглах болно. Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөхийг сануулж байна.

-Гадаадад ерөнхий боловсрол эзэмшээд ирсэн хүүхдүүдийн хувьд эх орондоо ирж ЭЕШ өгөхөд хүндрэл учрах тохиолдол байна гэх юм. Энэхүү хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Элсэлтийн шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу гадаадын улс орнуудад ерөнхий боловсрол эзэмшсэн элсэгчид бичиг баримтаа БСШУЯ-ны бага дунд боловсролын газарт авч очиж дүйцүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хүний эзэмшсэн боловсрол Монгол Улсын бүрэн дунд боловсролтой дүйцэх эсэхийг тодорхойлуулах учиртай. Түүний дараа Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлэх юм.

-Эрэлт ихтэй мэргэжлүүдийг жил бүр тодорхойлдог. Хүүхдүүдийн хамгийн ихээр сонгож өгдөг шалгалт юу вэ?
-Ерөнхийдөө, өмнөх жилүүдийн баримтаас харж байхад элсэгч арван хичээлээс элсэлт өгөхөөр сонгодгоос дунджаар 4-5 хичээлийг нийт шалгуулагчийн 70 гаруй хувь нь сонгох жишээтэй. Тухайлбал, математик, физик, англи хэл, нийгэм гэх хичээлийг голдуу сонгож шалгалт өгч байгаа харагддаг. 

-Урьд нь шалгуулагчдын зүгээс цаг минутаа дутуу тооцсон, шалгалт авч буй багш нар зүй бусаар харилцсан зэрэг гомдлыг гаргаж байсан. Ийм тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
- 2006 оноос өнөөг хүртэлх ЭЕШ-ын зохион байгуулалт улам бүр сайжирсаар байгааг хэлэх хэрэгтэй байх. Сүүлийн хоёр жил зохион байгуулалттай холбоотой гомдол санал гараагүй.Харин шалгуулагчдын зүгээс өөрсдийн дүн оноотой санал нийлэхгүй гомдоллох тохиолдол цөөнгүй гардаг. Ийм тохиолдолд ЭЕШ-ын дүн оноо гарснаас хойш ажлын тав хоногийн дотор шалгалтын эх материалыг нь танилцуулдаг. Ингэхдээ шалгуулагчийн эцэг эх, багшийг нь хамт байлгадаг. Өнөөдрийг хүртэл Боловсролын үнэлгээний төвөөс дүн оноог буруу зөрүү гаргаж, шалгуулагчийг хохироосон тохиолдол гарч байгаагүй.

-Өмнөх жилүүдийн ЭЕШ-ын туршлагаас үүдэн шалгалтад орох гэж буй хүүхдүүдэд анхааруулах зүйл юу байна вэ?
-Шалгалтад орохдоо бичиг баримтын бүрдүүлэлтдээ л онцгой анхаарах ёстой. Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд бүртгэлийн хуудас, суудлын хуваарь хоёр хамт хэвлэгдсэн байгаа. Тэрхүү хуудсаа баталгаажуулсан байдлаар авч очих ёстой. Хоёрдугаарт, иргэний үнэмлэх зайлшгүй хэрэгтэй. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд суралцаж буй сургуулийн захирлын тодорхойлолт байх ёстой. Захирлын тодорхойлолтод зураг заавал байх юм.Өмнөх оны төгсөгчдийн хувьд баталгаажсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь бүхий хуудас, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ гэсэн дөрвөн төрлийн баримт бүрдүүлж байж шалгалтад орох ёстой.

-Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2016-04-23 14:42:48
    B.ulgiid ch arai denduu um bilee. Um asuuhaar mgl hel medehgui geed 3 ch hunees gudmand neg gazar zaalguulj chadaagui. Buur uur hurch bailaa. Yu hej bodood bdgm...
    203.91.117.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsoi 2016-04-23 07:05:57
    Монголд хойшид амьдарч иргэншилтэйгээ байна гэвэл сурах болждээ.тэрнээс элэг руу шанаадаад гээд яриад байвал хэрэг алга ккк
    202.55.191.34
    Мэдэгдсэн Хариулах
  • chingishan 2016-04-22 02:06:04
    saihan mongol orondoo amidarahiig husvel mongol hel sur
    103.229.123.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Тунгаа 2016-04-22 01:46:38
    Монголд гайгүй ажил алба эрхлэх сонирхолтой бол монгол хэл зайлшгүй мэдэх шаардлагатай. Аа Казахстандаа очиж амьдрах юм бол мэдэхийн ч шаардлагагүй л дээ.
    202.9.40.251
    Мэдэгдсэн Хариулах