Иргэний үнэмлэхийг долоо хоногт багтаан хэвлэж байна
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан алдаж гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг тасралтгүй хэвлэх, олгоход УБСЕГ-аас анхаарч ажиллаж байна. 

Сонгогчдын ирцийг хангах, идэвхтэй оролцоход анхаарах үүднээс УБСЕГ-аас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн болон шинээр авахад хүндрэл үүсгэхгүйгээр зорьж байгаа аж. Хэрэв үнэмлэхээ хаясан бол иргэд оршин суугаа харьяа аймаг, нийслэлийн сум,  хорооны  улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө арилгах ёстой юм. Ингэснээр нийслэлийн иргэн бол захиалга өгч, бүртгэл баталгаажснаас хойш долоо хоногт, орон нутгийн иргэд шуудангийн хүргэлтээс шалтгаалан 10-14 хоногийн хугацаанд авах боломжтой юм байна.

Түүнчлэн сонгуулийн жил болж буйтай холбогдуулан шилжилт хөдөлгөөний энэ сарын 30-наар түр зогсоох болсон. Харин иргэд үүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгээд бүртгэлээ баталгаажуулсан бол шилжилтийн хуудсыг санал авах өдөр заавал авч ирэх шаардлагагүй юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.