“Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтад оролцож, ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулж, алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс болон орон нутагт баригдсан орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэрийг гаргасан. Иргэд болон барилгын компаниудын зүгээс шинэ суурьшлын бүстэй холбоотой санал хүсэлт их ирж байгаа учраас Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.

2010 онд батлагдсан тус хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг байршлыг тодорхойлж, тусгасан ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд шинэ суурьшлын бүс өргөжин тэлсэн учраас хөтөлбөрт өөрчлөлт оруулвал зарим барилга, орон сууцны хүүг 5 хувь болгох боломжтой болох юм байна.

Мөн тэрээр түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпораци бүртгэснээс 2368 иргэний материал холбогдох шаардлага хангаж, баталгаажсан байна. Цахим сугалааг 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбоотой асуултад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Хэрэв өмчлүүлэхээр шийдвэрлэвэл Монголын Ипотекийн корпораци арилжааны банкуудтай гэрээ хийх шаардлагатай болно. Мөн иргэн тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөөсөө илүү төлбөр  төлөөд  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт хийгдэнэ гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Za Zailaa Awgai mini 2016-04-22 02:27:52
    Ene emee odoo yu ch bilee. Barilgiin talaar A ch baihgui huniig said ch geh shig arai ch bishee chi !!!!
  • зочин 2016-04-21 09:52:31
    нэн авгай өөрийгөө сайд гээд итэгцэн худлаа яриад л
  • Загд 2016-04-21 08:40:37
    Энэ бас юу гэж худлаа шааж байгаа болоо. Бүх орон сууцыг 5 хувьд хамруулна, мөн орон сууцны талбайн хязгаар заахгүй гм том том баасан аль вэ? АН+эвсэл худалч
    • зочин 2016-04-21 15:21:41
      100м.кв-аас дээш 8% гээд батлагдсан гэсэн яасан бэ Баянсэлэнгээ? Сайдын мэдээлэл худлаа байхаар ард олон юунд итгэх вэ?