Чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-аар Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхын саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн рлонхийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн бол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн олонхийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох хороонд шилжүүлэв.

Үүний дараа Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор хаалттай горимд шилжүүллээ. Уг хууль нь улсын нууцад хамаарч байгаа учраас хаалттай горимоор хэлэлцэж буй юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бямбаа 2016-04-26 07:28:12
    цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв шүү
    103.10.22.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-21 07:36:22
    Хятад, Орост барьцаалагдсан хулгайч нар улсын нууц хэлэлцэж байгаа юм байхдаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах