Уругвайн шигшээ баг Суаресгүйгээр ДАШТ-нийг үргэлжлүүлнэ
Уругвайн шигшээ багийн супер од Луис Суарес энэ дэлхийн аваргын нэгэн том шуугианы эзэн болоод байгаа билээ. Тэрбээр Италийн шигшээ багтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтонд дээр эсрэг багийнхаа хамгаалагч Ж.Челлинигийн мөрөн дээр хазсан билээ. Ингээд түүнд Олон улсын хөлбөмбөгийн холбоо зохих шийтгэлийг нь оноолоо. Суарес олон улсын чанартай тэмцээний есөн тоглолтыг өнжиж, дөрвөн сарын турш хөлбөмбөг тоглохгүй бөгөөд хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээнд орохыг нь хориглолоо. Түүнчлэн 111 мянган ам.долларын торгууль төлөх ёстой болсо юм.

Түүний шийтгэл зургадугаар сарын 29-нд шөвгийн 16-д Уругвайн шигшээ баг Колумбын багтай хийх тоглолтоос үйлчилж эхэлнэ. Ингээд ДАШТ-ний үхлийн хэсгээс хоёрдугаар байраар гарч ирсэн Уругвайн шигшээ багийн хувьд цаашид супер довтлогчгүйгээр тэмцээнийг хэр удаан үргэлжлүүлэх нь сонирхол татаж байна. Өмнө нь хоёр ч удаа эсрэг багийн тамирчнаа хазаж байсан Л.Суаресын хувьд ФИФА-гийн шийдвэрийг хөнгөн шийтгэл хэмээн үзэх хүмүүс байна. Дүрмийн дагуу хамгийн дээд тал нь түүнийг олон улсын чанартай 24 тоглолтоор торгож,  хоёр жилийн хугацаанд хөлбөмбөг тоглох эрхийг хасах арга хэмжээ  авч болохоор байжээ.

Л.Суарес ФИФА-гийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах эрхтэй юм. Ямартай ч нэгэнт гарсан шийдвэрийг эргүүлэхэд хэцүү л болов уу. Тиймээс түүний тоглодог Ливерпүүл клуб дөрвөн сарын турш шилдэг довтлогчгүйгээр тоглохоор боллоо. Гэхдээ түүнийг Барселона клуб руу явна гэх шуум гараад байгаа бөгөөд энэ эрх нь нээлттэй юм. ФИФА-гийн шийтгэлийн хугацаанд клубээ солих эрхтэй гэсэн үг юм. Л.Суарес талбай дээр эсрэг багийн тамирчнаа хазахаас гадна арьс өнгөний үзэл гаргаж байсан удаатай. Прьемер лигийн тоглолтын үеэр Манчестер Юнайтед клубын Франц хамгаалагч Патрис Эвраг арьс өнгөөр нь ялгаварлаж ёс бус үг хэлж байсан юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Борхүү 2014-06-27 13:38:04
    Тэнэг хүүр вэ. Үхсэнээ хийж хүн хаздаг байна аа. Ёоёотой гар юм аа. Хаа холоос гүйж очоод яалт ч үгүй хазаж байгаа нь удаашруулсан бичлэгээр тодорхой харагдаж байна лээ.
    112.72.13.239
    Мэдэгдсэн Хариулах