Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо
Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дүнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 25 хувиар нэмэгдэхээр боллоо. Ингэснээр 192 мянган төгрөгөөр цалинждаг байсан иргэд 240 мянган төгрөгийн цалин авах юм.

Манай улсын нийт ажиллагсдын дөрвөн хувьд нь буюу 50 орчим мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм байна. Тэд ихэнхдээ түр ажлын байранд ажилладаг болон туслах малчид байдаг хэмээн албаныхан хэллээ. Ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр  ирэх оны төсөвт 15.6 тэрбум төгрөгийн ачаалал ирнэ гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцоллоо.

Тэрбээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу хоёр жилд шинэчлэн тогтоож байх ёстой ч манайх хамгийн сүүлд 2013 онд шинэчилж байсан. Тиймээс энэ жил зайлшүй  шинэчлэх шаардлага тулгарсан. Ингээд  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ-той хамтран гурван талт хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулан жил гаруйн хугацаанд судалгаа хийсэн. Үүний үр дүнд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хуваарь нэмэгдүүлэхээр тохиролцлоо. МҮЭХ-ноос 40 хуваарь нэмэгдүүлэх санал гаргасан. Харин үүнийг ажил олгогч эздийн нэгдсэн холбоо эсэргүүцсэн. Мөн судалгааны баг ингэж нэмэгдүүлэх нь төсөвт ачаалал өгөх учраас дахин нэлээд сайн ярилцаж байж ийн нэмэгдүүллээ”  гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.