Гишүүдийн ирц хангалтгүй байна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Үүний дараа гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлэв. Харин хэлэлцэж байгаа асуудлаар санал хураах болоход гишүүдийн ирц хүрсэнгүй. Ингээд Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үдээс хойших хуралдааны эхэнд шийдвэрлэхээр болов. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхлэнэ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-21 06:37:45
    ЭМС, АТГ-ын дарга нарыг томилох гэж байнаа гээд зарлачих, бүгдээрээ хүрээд ирнэ
  • Irgen 2016-04-21 06:27:03
    Ajlaa hiildee. Tangarag orgood l tug unseed baidag tangaragaa bieluuleechee !!!