ХҮН-ын Т.Ганболдын асуудлаар Ерөнхийлөгчид гомдол мэдүүлжээ
Хөдөлмөрийн үндэсний намын дөрөв дэх даргаар  тодорсон ч Улсын дээд шүүхээр батламжлуулж чадаагүй Т.Ганболдыг ХҮН-ын хамгийн том санхүүжүүлэгч гэх яриа бий. Тэрбээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал  бөгөөд тус компанийг өөрийн болгох явц нь ч нэлээд асуудалтай байсныг олон хүн хэлдэг. Түүнчлэн тус компанийн үйл ажиллагаанаас болж байгаль орчин багагүй сүйдсэн хэмээн нутгийн иргэд байнга гомдол мэдүүлсээр ирсэн. Хамгийн  сүүлд гэхэд энэ сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нэгэн иргэн Ерөнхийлөгчид хаяглан гомдол ирүүлжээ. Уг гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм Ерөнхийлөгч Таны амрыг эрье! Миний бие Булган нутгийн Дашинчилэн сумын харьяат Дуламын Туяа гэдэг жирийн нэгэн эмэгтэй билээ. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцэж яваа Таны үйлсийг бахархаж байдаг хүн. Орон нутгийн иргэд бид ардчиллын зарчмыг амьдралд хэрэгжихийг харах азтай хүмүүс гэж итгэж явдаг хүмүүс. Энэ итгэл маань сонгуулиас сонгуульд улам бэхжиж явдаг билээ. Гэтэл бодит амьдрал дээр Ардчилал, шударга ёс, тэгш эрхийг гуйвуулагчдын нэр нөлөө газар авах нь гачлантай. Хүний эрүүл амьдрах эрх, хууль шүүхийн өмнө тэгш байх эрх, шууд ардчиллын дэг ёс зөрчигдөх нь шөнийн од шиг түгээмэл боллоо.

Манай Дашинчилэн сумын нутагт "Алтан Дорнод Монгол" гэж урт нэртэй компанийн захирал, ХҮН гэж товч нэртэй намын дарга Т.Ганболд байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулаад байна. ХҮН-ийн дарга Т.Ганболдын энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг аймаг, сумын удирдлагууд, мэргэжлийн хяналтын газар таслан зогсоохгүй байгаа бөгөөд анхан болон дунд шатны цагдаа, прокурорын байгууллагын удирдлагууд хуулийн дагуу шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Энэхүү асуудал нь зөвхөн иргэн Д.Туяагийн асуудал биш юм. Туул голын сав газрыг даган амьдарч байгаа таван аймаг, 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нэг сая 141 мянган иргэний "Үндсэн хууль"-иар олгогдсон "Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх "зөрчигдөж байгаа ноцтой асуудал. Олон албан тушаалаар цоллуулдаг ч надтай адил иргэн Т.Ганболд нь өөрийн компанийн хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулахын тулд нутаг усаа хамгаалж байгаа жирийн иргэнийг гүтгэх, сүрдүүлэх бусармаг ажиллагаа явуулаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагын бусармаг ажилтнуудтай хуйвалдан, зохиомлоор хэрэг тулгаж байна.

Иймд Та өөрийн эрх үүргийн хүрээнд уул уурхайн компанийн албат болоод байгаа хууль хяналтын байгууллагын удирдлагуудын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, эгэл жирийн иргэд биднийхээ эрхийг хамгаалж өгнө үү. Ерөнхийлөгчтэй уулзах иргэдийн нэрсийн жагсаалтанд 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр нэрээ бичүүлсэн. Өнөөдрийг хүртэл хүлээсээр сууна.

Саяхан Та хариуцлагын талаар хууль санаачилсан. Хариуцлага, хяналтын талаар түмэнтэй дуугарсан. Хүссэн нийгмээ бид Таны зөв зүйтэй олон санаачлагыг дэмжиж бүтээнэ гэдэгт итгэдэг.

Таныг хүндэтгэсэн Дуламын Туяа
2016 оны 4 дүгээр сарын 18
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-04-21 18:30:09
    orond orood otond barigdaad ireheeree ene heden hulgaichuud nam ene ter baiguulj uls tor lyy zytgeh boljee.jiba avgaigaa zahirch chadahgyi hyn yaj tor bariltsna...
  • Сандуй 2016-04-21 09:25:50
    Аймаг сумууд тусдаа хууль эрхтэй, төсөв мөнгөө орон нутгийн малчид, тариаланчид, ард иргэдийн татвараар бүрдүүлдэг байвал
  • ХН 2016-04-21 07:24:13
    БИ ТУЯАГИЙН ТАЛД ОРЛОО
  • irgen 2016-04-21 06:23:47
    ene balai naraas heniig ch songohgui ganbaatariig songono
  • Зочин 2016-04-21 06:07:19
    Ганболд ХҮН-ийн дарга биш. Боргил дарга нь байгаа
  • зочин 2016-04-21 05:03:05
    Юм хийж байгаа залуучуудыг ажлыг нь хийлгэж сурал даа.Өөрдийгөө хар надад хийсэн юм юу билээ гэж бод
  • зочин 2016-04-21 04:52:21
    яагаад ийм түгшүүртэй царайтай зургийг нь тавьдаг юм бэ
  • зочин 2016-04-21 04:35:56
    Шантаажны ТББ-уудыг татан буулгая
  • huu 2016-04-21 04:34:51
    ganbold chin ebi shuuhed noloolood namaig dargaar batlaj ogno geed davhij yavsan gee biz dee, ebi mongiig avchaad ichsendee yum zohioood bn uu
  • зочин  2016-04-21 04:26:57
    мөнгө салгах бас нэг арга биз дээ