Ч.Өнөрбаяр: Хэтэрхий өргөн хүрээтэй хуулийн заалтуудыг хумьсан
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын тухай  хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зөвлөмж гаргадаг гэж ойлгодог. Гэтэл одоогийн энэ байдлыг харахад чиг үүргийг нь өргөтгөж байгаа юм байна. Төрийн байгууллагууд болон албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч биелэлийг хангуулна гэж байгаа юм. Энэ зөвлөмж биш гүйцэтгэх ажил шүү дээ. Уг хууль гарвал 2017 оны Ерөнхийлөгч бүхий л чиглэлээр хяналт тавьдаг биелэлтийг хангадаг ийм хүн болж хувирна.  Сонгууль гээд анхаарал өөр тийшээ хандсан үед ийм хууль батлагдах гээд байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Одоогийн ҮАБ-ын зөвлөлийн хууль эдгээр заалтууд бүгд байгаа. Харин хэтэрхий өргөн хүрээтэй хуулийн заалтуудыг хумьж байгаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Аймаг нийслэлд ҮАБ-ын хангах чиг үүрэг бүх салбар байгуулах нь байна. Институтийг байгууллагын шинжтэй болгох нь.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Орон нутагт салбар зөвлөл байгуулснаар орон тоо нэмэгдэхгүй. Мэдээллээр хангах чиглэлийн салбар бүтэц юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Аливаа нэг байгууллага өөр лүүгээ эрх мэдлийг л татах гээд байдаг. Тайлбарлахдаа их нийтлэг хариулт өгч байна. Хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэх хүмүүс нь хуульд шаардлагатай бол шуурхай арга хэмжээ авч болох нь байна. Энэ хуулиар хүчний байгууллагууд нэлээд оролцохоор болсон байна. Тэдгээрийн удирлагуудын халаа сэлгээний асуудлыг бас энэ хуулиар зохицуулж болох нь. Механизм нь их тодорхой байх хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах асуудал энэ хуульд байхгүй байгаа. Томилж чөлөөлөх хариуцлага тооцох асуудал тус тусынхаа хуулиар зохицуулагдана.

Гишүүд үг хэлж, асуулт тавьж дууссаны дараа санал хураалт явуулсан юм.  Үндэсний аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж гишүүдийн олонхи үзлээ. Тиймээс уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төслийг батлав.
 
П.УНДРАМ
Оллоо.мн.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.