Анагаахын оюутнууд ХӨСҮТ-д ажиллана
Улаан бурхан өвчний улмаас гурван сарын дотор 59 хүүхэд хорвоог орхисон талаар албаныхан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Хэдийгээр эмнэлгийн эмч ажилтнууд бүхий л арга хэмжээгээ авч, уртасгасан цагаар ажиллаж байгаа ч энэ өвчнийг анагааж дийлэхгүй байгаа. Түүнчлэн Засгийн газар болон олон нийтийн дэмжлэгээр энэ өвчнийг анагаахад шаардлагатай аппарат, төхөөрөмжийг эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсээр байгаа юм.

Тэгвэл улаанбурхан өвчний дэгдэлт ихтэй энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа хөнгөвчлөхийн тулд тус төвд түр ажиллах хүсэлтэй АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж, ажилуулахаар болжээ. Оюутнуудыг ирэх сарын 5 хүртэл ХӨСҮТ-д жижүүрт гаргах юм байна.

Нийслэл хотод улаанбурхан өвчнөөр 0-8 сар хүртэлх нярай болон 15-28 насныхан зонхилон өвчилж байгааг ч албаныхан онцолж байв. Хэсэг хугацаанд чимээгүй байсан улаанбурхны халдвар яагаад дахин дэгдэв гэдэгт эмч нар хүн амын дархлаа суларсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Сүүлийн хоёр жилийн дотор 30 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн бол энэ он гарсаар нийслэлд 3000 хүн өвчилсөн дүн гарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.