Ц.Ариунаа: Жолооч нарыг мэргэшүүлэх болон давтан сургалт нь аюулгүй тээврийн гол баталгаа
Мэргэшсэн жолоочийн шалгалт авах байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтсийн дарга Ц.Ариунаатай ярилцлаа.

-Юуны өмнө мэргэшсэн жолоочийн шалгалт авах байршил хаана болж өөрчлөгдсөн талаар манай уншигчдад мэдээлэл хүргэхгүй юу?

-Манай Авто тээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтэс АСА Цирк дэх байрнаасаа нүүн, Баянзүрх дүүрэгт байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвийн зүүн талаар хойш эргээд 200 метрт байрлах "Таван ган трейд" ХХК-ийн байранд байрлах болсонтой холбогдуулан мэргэшсэн жолоочийн шалгалтыг тус “Таван ган трейд” ХХК-ний байранд авч байна. Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх хүсэлтэй жолооч нарт хандаж хэлэхэд та бүхэн шалгалт өгөхөөр очихдоо шууд Баянзүрх дүүрэгт байрлах “Таван ган трейд” ХХК-ийн байранд очих хэрэгтэй. Тус шалгалтыг ажлын өдрүүдэд 8.30-17:30 цагийн хооронд дараах төрлийн хүрээнд зохион байгуулж байна. Үүнд:
  • B, C, D, CE ангилал;
  • Улс хоорондын ачаа тээвэрлэлт;
  • Улс хоорондын зорчигч тээвэрлэлт;
  • Жуулчин тээвэрлэлт;
  • Аюултай ачаа болон овор ихтэй урт ачаа тээвэрлэлт
-Мэргэшсэн жолоочийн шалгалт авахад юуг голчлон анхаардаг вэ? Шалгалт өгөхөөр очиж буй жолооч нартаа анхааруулж хэлэх зүйл бий юу?

-Мэргэшсэн жолоочийн шалгалтыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох”  журмын дагуу зохион байгуулж байгаа. Мөн шалгалт өгөх гэж буй жолооч нартаа зориулсан мэргэшсэн жолоочийн шалгалтын тестийн гарын авлага хэвлүүлсэн, тус гарын авлагын дагуу шалгалтдаа бэлтгэж ирэхийг зөвлөж байна.

-Өнгөрсөн онуудад нийт хэдэн мэргэшсэн жолооч шалгалтад хамрагдан үнэмлэхээ авсан байна вэ?

-2010 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд B, C, D, CE ангилалд нийт 38102 жолооч шалгалт өгч тэнцэн үнэмлэхээ гардан авсан бол улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт, жуулчин тээвэрлэлт, аюултай ачаа болон овор ихтэй урт ачаа тээвэрлэлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад 8311 жолооч хамрагдаж үнэмлэхээ авсан байна.

-Жолоочийн мэргэжил дээшлүүлэх сургалтын ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу?

-Авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалт нь олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёлыг төлөвшүүлэн, аюулгүй тээврийн гол үндэс болсон ач холбогдолтой сургалт юм. Өнөөдөр энгийн хэрэглээнд авто тээврийн хэрэгсэл жолоодож буй хүн бүр жолооч, харин үйлчилгээ эрхэлж байгаа, олон хүний амь нас, эд хөрөнгийг хариуцаж яваа жолооч маш хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй шүү дээ. Энэ утгаараа мэргэшсэн жолоочийн сургалт олон улсын жишигт нийцсэн,  мэргэжлийн ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

-Мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахын тулд хаана хандах вэ?

-Улсын хэмжээнд нийт 36 сургалтын төв мэргэшсэн жолоочийн сургалт явуулж байна. Үүнээс хөдөө, орон нутагт 24 сургалтын төв, Улаанбаатар хотод 12 сургалтын төв үйлчилгээ үзүүлж байгаа.

-Орон нутагт мэргэшсэн жолоочийн сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Орон нутагт мэргэшсэн жолоочийн сургалтыг 21 аймаг дахь Авто тээврийн төвүүдээр дамжуулан цахим хэлбэрээр авч байгаа. Та өөрийн оршин суугаа орон нутгийнхаа Авто тээврийн төвд очин шалгалт өгч, үнэмлэхээ авах боломжтой.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rfu 2016-04-21 14:36:58
    ЗТЯам, ЗЦагдаагийнхны бизнес. Ажил Үйлчилгээ гүйцэтгэх гэж л С,D,E ангилал авдаг шүү дээ. Тэрийг авахын тулд тодорхой шалгуур хангасан байхыг шаарддаг.
  • Зочин 2016-04-21 03:23:40
    мөнгө олох арга хайгаад байна уу