Д.Булган эмчлүүлэх хүсэлт тавьжээ
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өчигдөр тохиолоо.Тэртээ 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тэрээр мэндэлсэн бөгөөд 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.

Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Ингээд өчигдөр 11:00 цагаас гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөсөн юм.

Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт С.Зориг агсны эхнэр Д.Булгантай уулзахаар хорих ангид очсон УИХ-ын гишүүн Л.Болд түүний биеийн байдал тааруу байгааг ярьжээ. Тодруулбал Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг Д.Булгантай уулзах үед тэрээр бие тааруу байгаа тул давстай цайнаас өөр зүйлээр эмчилж чадахгүй байгаа гэдгээ хэлжээ. Мөн холбогдох байгууллагуудад хандаж эрхийг нь хангаж, эмчилгээ үйлчилгээнд хамруулж өгөх хүсэлт тавьсан  гэжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-04-21 18:35:35
    sots niigemd ch iim um bagaagyi.yagad horison um be. 18 jil ongorson bn sh te. uls toriin togloom hiij bgaa bol oorsdoo yaltai shyy ta nar. hyneer ingej togloh ...
  • zochin 2016-04-21 06:15:55
    ehner bish hamtran amidarch baisan
  • там 2016-04-21 04:45:42
    батүүл элбэгдорж 2-ыг үхэхэд хүүрэн дээр нь хүмүүс шээж баана.
  • Зочин 2016-04-21 03:47:32
    Хар тамхины хэргээр хорьж байгаа бол батлан даалтад гарга, Зоригийн хэргээр хорьж байгаа бол Элбэгдорж, Батүүл нартай цуг хорь
  • Eh hun 2016-04-21 03:18:18
    Huurhii ene Bulgang taivan bailgaasai.
  • зочин 2016-04-21 02:09:36
    зүгээр байхгүй бас хар тамхиар занималдана
  • emegtei hvn 2016-04-21 01:52:27
    ehneriig ni ingej zowoohoo bolioch zawaan buzar bulai yumnuudaa
    202.9.41.67
    Мэдэгдсэн Хариулах