“School police” эргүүлд 14 мянган эцэг, эх гарсан
“School police” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж буй. Тэгвэл уг хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөр өчигдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Энэ үеэр тус хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Г.Төгсөөгөөс зарим зүйлийг тодрууллаа.

-School police хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өнөөдрийн үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-“School police” эргүүл хөтөлбөр хэрэгжээд гурван жил болж байна. Уг хөтөлбөрийг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж байсан. Өнөөдрийн үйл ажиллагаанд уг төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн үлгэр жишээ 25 сургуулиуд оролцож байгаа. Эдгээр сургиулууд нээлттэй хаалганы өдөрт зориулж өөрсдийн хийсэн ажил, гарсан үр дүнгээ олон нийтэд танилцуулна. Мөн бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлаа нээлттэй танилцуулж, хамтран шийдвэрлэхийн тулд ажиллах болно. Энэ өдөр үлгэр жишээ сургуулиудыг танилцуулах харилцан тууршлага судлах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шинэчилсэн хантааз, эргүүлийн мандат, дохиур мод зэргийг сургуулиудад олгоно.

-Үлгэр жишээ 25 сургууль оролцож, хийсэн үйл ажиллагаагаа тайлагнаж байгаа гэлээ. Тухайлбал, ямар ажлыг хийж хэрэгжүүлсэн юм бэ. Хөтөлбөрт тусгагдсанаас өөр бүтээлч ажил хийсэн үү?

-Өнөөдрийн өдөрлөгт оролцож байгаа 25 шилдэг сургууль “School police” хөтөлбөрөөс гадна өөрсдийн санаачилгаар гэмт хэрэг, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, бидний өгсөн чиглүүлэг, журмаас гадна өөрсдийн санаачилгаар ажилласан гэсэн үг. Жишээлбэл, хүүхдүүд нь эцэг, эхчүүдэдээ талархлын мод хийж өгсөн. Авто замын ослоос урьдчилан сэргийлж байгаад талархаж чин сэтгэлийн үгээ аав, ээждээ бичсэн байна лээ. Мөн үдийн цай хөтөлбөрт хяналт тавих ажлыг санаачлан хийсэн. Өдөр бүр хүүхдүүд үдийн цай хөтөлбөрт юу идэж байгаа, чанартай хүнс бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байна уу гэдэгт хяналт тавьсан.Түүнчлэн сургуулийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг буфетнууд хугацаа нь дууссан, чанаргүй бүтээгдэхүүн худалдах тохиолдол байдаг. Тиймээс сургуулийн буфетнуудэд хяналт тавьж ажилласан байх жишээтэй. Эцэг, эхчүүд маш идэвхтэй оролцож олон сайхан үйл ажиллагааг санаачлан хийж байна л даа. Хулгай дээрмийн хэргийг хэдэн км газар араас нь гүйгээд цагдаад барьж өгсөн байна. Мөн дан тамхиталтын эсрэг тэмцэцгээж байна. Энэ мэтчилэн олон сайхан ажил зохион байгуулсан сургуулиуд өнөөдрийн өдөрлөгт тайлангаа тавьж байгаа.

-“School police” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчин үйлдэгддэг гэмт хэргийн гаралт буурсан уу?

-Тодорхой хэмжээгээр буурсан. Өнгөрсөн жил гэмт хэрэг 15.3 хувиар буурсан. Харин энэ жилийн нэгдүгээр улирлын байдлаар ерөнхий боловсролын сургуулийн орчины гадна талд нэг гэмт хэрэг, харин сургуулийн дотор талд 16 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хүүхдийн эрх ашиг хохирсон хэрэг 35.2 хувийг эзэлж байна. Уг хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран сургуулийн дотор болон гадна талын аюулгүй байдлыг хангахын тулд НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны аравдугаар сарын 16-ны хуралдаанаар “Сургуулийн эргүүл”-ийн баталсан журмаар “School police” эргүүлийн тоог дөрөв болгон нэмсэн. Өмнө нь хоёр хүн л эргүүлд гардаг байсан. Одоо зам дээр хоёр эргүүл, хөдөлгөөнт хоёр эргүүл гарч байгаа. Өглөө 7:30-13:30, орой 13:30-19 цаг хүртэл эцэг, эхчүүд байгууллагаасаа цалинтай чөлөө аваад хүүхдийнхээ төлөө жилд нэг удаа л эргүүлд гардаг.

-Одоогийн байдлаар нийт хэчнээн эцэг “School police” хөтөлбөрийн хүрээнд эргүүлд гарсан байна вэ?

-“School police” хөтөлбөр нь нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж өдөр дунджаар давхацсан тоогоор 600 гаруй эцэг эх эргүүлд гардаг. Сард 13-14 мянган эцэг эх эргүүлд гарч байна. Уг хөтөлбөр зөвхөн нийслэлд гэлтгүй хөдөө орорн нутагт хэрэгжээд эхэлсэн. Тиймээс улс орон даяар хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох нь багасах давуу талтай. Одоогийн байдлаар Дорноговь, Өвөрхангай, Чойр, Говьсүрэн, Баян-Өлгий аймагт хэрэгжиж байгаа. Ер нь бүх аймгуудад хөтөлбөрийн талаар ерөнхий чиглэл өгсөн. Эхнээсээ хэрэгжээд явж байна.

-Эцэг эхчүүдийн идэвх оролцоо хэр байна вэ. Тэдний оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар ажил зохион байгуулсан бэ?

-Эцэг эхчүүд маш их идэвхтэй оролцож байгаа. Эцэг эхчүүдийн санаачилгаар хийгдэж байгаа олон ажил байна. Жишээлбэл, сургуулийн орчинд хурд сааруулагч, гарцын тэмдэглэгээ, камер байршуулах зэрэг ажил хийсэн. Мөн өвлийн улиралд цас, мөс арилгах, хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, хичээл таслалтыг багасгах, урьдилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан. Эцэг эхчүүд сайн дураараа эргүүлд гарч байгаа. Бид орон даяар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийж байна.

Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэлхийн жишиг шүү дээ 2016-04-21 19:06:59
    Бүх юмыг зоосны нүхээр хардаг хөгийн юмнууд ийм сайхан санаачилга, сайн дурын ажил дээр хүртэл хар коммент бичиж байх гэж.
  • Зочин 2016-04-21 14:40:18
    Энэ үнэндээ ямар ч үр дүнгүй төвөгтэй ажил Боловсролын салабарын МҮҮНийзмын бас нэг ажил хийсэн хэлбэртэлт.............. хөөрхий дээ
  • Монгол ард 2016-04-21 01:53:38
    Үүнээс харахад манай улсад замын цагдаа, Замын хөдөлгөөний дүрэм хэрэг байна уу? Бүгдээрээ эргүүл хийгээд л явж байя л даа.