Да хүрээ захын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулав
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ө.Энхтүвшин нар оролцлоо.
Байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтыг нээж үг хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2.4-т “Өргөдлийн байнгын хороо нь өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар гаргасан таван өргөдлийн дагуу иргэдийг сонсох, албан тушаалтнаас тайлбар авах ээлжит уулзалтыг зохион байгуулж байна гээд иргэдээс ирүүлсэн өргөдлийг танилцуулав.

Тэрээр,  “Да хүрээ” техникийн зах болон захын эргэн тойронд БЗД-ийн 8, 9, 16, 17, 24-р хорооны 6000 гаруй иргэд зогсоол, дэлгүүр, цайны газар зэрэг жижиг бизнес эрхэлдэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгө, хүчээр бий болгосон бизнесээ хэвийн явуулж байхад Авто худалдааны цогцолбор нэрийдлээр улсын үйлдвэрийн газар байгуулж төрийн нэрийг барин бизнесийн орчин байхгүй, бүрэн тохижоогүй, улсын комисс хүлээж аваагүй газарт нүүхийг шаардаж байгааг болиулах, шинэ Авто худалдааны цогцолбор нь газар зүйн хувьд цэвдэг ихтэй, хотын цэвэрлэх байгууламжийн салхин дор байгаа нь Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг зөрчихөөр байгаа талаар тус байнгын хороонд өргөдөл, гомдол ирүүлсэн тул өнөөдөр өргөдөл гаргагч иргэдийн төлөөллийг сонсох, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авахаар энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Өргөдөл гаргагч иргэдийг төлөөлж “Да хүрээ трэйд” ХХК-ийн захирал Ц.Алимаа, Монголын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэрээ, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын тэргүүн О.Мөнх-Эрдэнэ нар байлцсан ба дараахь нэмэлт тайлбарыг хийсэн юм.

Үүнд, “Да хүрээ” захын эргэн тойронд жижиг бизнес эрхэлж буй 6000 гаруй иргэдийн цаана гэр бүл гээд олон мянган хүний амьжиргааны эх үүсвэрийн асуудал яригдаж байгаа тул “Да хүрээ” захыг нүүлгэхгүйгээр “Авто худалдааны цогцолбор”-той зэрэгцэн ажиллах боломжийг Нийслэлийн холбогдох төлөвлөгөөнд тусгуулах, “Да хүрээ” техникийн захад байрлаж байсан Техникийн худалдаа үйлчилгээний төвийн төвлөрсөн цэгийг татан буулгасан Зам, тээврийн яамны шийдвэрийг хүчингүй болгож, тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөний нэг цэгийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

Энэ удаагийн уулзалтаар тус байнгын хороонд хандаж ирүүлсэн дээрх өргөдөлтэй танилцан, эдгээр иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонсож, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Тухайлбал, Зам, тээврийн яамны Хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа жигдэртэл “Да хүрээ” техникийн захын авто тээврийн бүртгэлийн үйл ажиллагааг сэргээсэн төдийгүй цаашид Зүүн бүсийн аймгийн иргэдэд үйлчлэх Авто тээврийн төв болгон хөгжүүлэх чиглэлийг тус яамны сайд өгсөн гэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж, “Да хүрээ” техникийн захын асуудлаар тус газраас ажлын хэсэг ажилласан бөгөөд Нийслэлээс хяналтын ерөнхий газрын нүүлгэн шилжүүлэх тухай албан шаардлага болон Улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгосон. Энэ нь Газрын тухай хуулийн зарим заалтуудыг зөрчсөнтэй холбоотой юм гэтэл “Да хүрээ” техникийн зах тус заалтуудыг зөрчөөгүй болно.
 
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний хяналтын зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч А.Номин, “Да хүрээ” техникийн захыг Зүүн бүсийн аймгийн иргэдэд үйлчлэх авто тээврийн хэрэгслийн бүртгэл, даатгал, сэлбэгийн худалдаа зэрэг цогцолбор төв байгуулахад тус газраас татгалзах үндэслэл байхгүй гэсэн албан бичиг “Да хүрээ” захын удирдлагад хүргүүлээд байна гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд албан тушаалтнуудад асуулт тавьж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэг талын эрх ашгийг барихгүйгээр “Да хүрээ” захыг нүүлгэхгүйгээр “Авто худалдааны цогцолбор”-той зэрэгцэн ажиллах боломж байгаа эсэх талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, хоёр талын тайлбарыг сонссоны үндсэн дээр “Да хүрээ” захыг нүүлгэх шаардлага байхгүй байна гэлээ.

Ингээд байгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэн болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sarangerel gedeg avgai niugaa meddeg um  2017-04-19 02:16:54
    heden togrog avaad iim shiidver gargaj bainaa
  • УХААНТАЙ ИРГЭН 2016-04-21 15:36:16
    ЭХЛЭЭД ХОТЫН ТӨВИЙН ЗАХУУДЫГ НҮҮЛГЭЭД ДАРАА НЬ ГЭР ХОРООЛОЛ ДУНД БАЙДАГ ЗАХУУДЫГ НҮҮЛГЭВЭЛ ТҮГЖИРЭЛ ХУРДАН БАГАСНА. ӨГӨӨМӨР, НАРАНТУУЛ, 100 АЙЛЫГ ЭХЭЛЖ НҮҮЛГЭ
  • Шаагаа 2016-04-21 07:13:07
    Энэ арай дэндэж байна шүү,Их хурлын байнгын хороо Батзандан чи нийслэлийн засаг дарга юм уу битгий сонгуулийн шоу хийгээд бай,Би чамайг дэмжигчдын нэг байна .чи...
  • bayn 2016-04-21 05:03:45
    songuuliin shou hiihee boli zah hotoos garsann deer shuu dee
  • зочин 2016-04-21 04:30:48
    Энэ арай дэндэнэ ээ нүүлгэх л хэрэгтэй шүү дээ,Авто худалдааны цогцолбор гээд өчнөөн төчнөөн сая төгрөгөөр байгуулчихаад арай дэндэж байгаа юм бишүү
  • irgen  2016-04-21 01:52:48
    nvvlgeech ee hot dotroo ajillasan tos udaan zadardag organic bohirduulagch aguulsaar baital hvmvvst sorog noloogoo vzvvlseer bh uu. mashin bol talh bish shuu ...
  • Lavlahmn 2016-04-21 01:28:34
    nuulgeechee. bitgii ajil hiij baigaa humuust saad bolood bai. hamgiin aimshigtai hun amidrah bolomjgui bolson bohirdson gazar
  • irgen 2016-04-21 01:19:52
    ter habiin ailuudiin gudamj mashini zogsool bolj bgaag yah be daraa ni gudamj hogiin tseg shig bolj bna da