“Сайн хичээл”-ийн  туршлага солилцох улсын зөвлөгөөн болж байна
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд БСШУ-ы сайдын 2015 оны А/371 дүгээр тушаалаар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны удирдамж” батлагдан үндэсний хэмжээнд СӨБ, бага, суурь боловсролын түвшинд амжилттай хэрэгжиж байна.

Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нэг арга зам  нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл/үйл ажиллагааны чанарыг сайжруулах, бүтээлчээр хөтлөн явуулахад багш, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хөгжих соёлыг төлөвшүүлэх зорилготой “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа”-ны туршлага солилцох зөвлөгөөн юм.  

2015-2016 оны хичээлийн жилд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагааны зөвлөгөөн” нь сургуулийн түвшнээс сургууль хоорондын бүс, аймаг/дүүрэг, нийслэлийн түвшинд амжилттай зохион байгуулагдаад энэ өдрүүдэд  улсын зөвлөгөөн болж  байна.

Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөнөөр нийт 13721 сайн хичээл, 1547 сайн туршлага, судалгааны үр дүнгийн сан бүрдэж, 13721 хичээлийн хэлэлцүүлэг, мэргэжлийн зөвлөгөө нь 23885 багш, 574 арга зүйч,  мэргэжилтнүүдийн хүрээнд   амжилттай явагдлаа. Энэ үеэр 312,960 сурагч, 11820 эцэг эх, 451 орон нутгийн удирдлагууд сайн хичээл үйл ажиллагаанд оролцож, ажиглалт хийж санал бодлоо солилцон ажилласан байна. 

2016 оны 04 сарын 21- нд үндэсний хэмжээнд Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл үйл ажиллагаагаар дамжуулан багш нар харилцан суралцах, сайн туршлагаа хуваалцах улсын зөвлөгөөн зохион байгуулна. 
У
лсын зөвлөгөөнд аймаг, дүүрэг тус бүрээс 8  (бага 4, суурь боловсролын 4) нийт 240 сайн хичээл, үйл ажиллагаа, түүнд суурилан хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, мэргэжлийн зөвлөгөө өгөх, багш судлаач, мэргэжилтний хийсэн судалгааны илтгэл, бодлогын чиглэл, олон улсын туршлага, судалгаа зэргийг хэлэлцүүлнэ. 

Улсын зөвлөгөөн нь нийслэлийн 8 сургууль дээр салбар зөвлөгөөний хэлбэрээр зохион байгуулагдах ба нэг сургууль дээр 30 сайн хичээл, үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, мэргэжлийн зөвлөгөө явагдана.

Үүнд: Суурь боловсролын Байгалийн ухаан /44-р сургууль/, Нийгмийн ухаан  /ИЦ 86-р сургууль/, Сургалтыг дэмжих үйл ажиллагаа /Монгол 3 дугаар сургууль/,  Дизайн технологи /Ган зам 20-р сургууль/ нийт 120 сайн хичээл үйл ажиллагаа
Бага боловсролын Хүн байгаль /5-р сургууль/, Сургалтыг дэмжих үйл ажиллагаа /Эрдмийн өргөө ЦС/, Монгол хэл /1 дүгээр сургууль/, Математик /52 дугаар сургууль/ нийт 120 сайн хичээл үйл ажиллагаа

Улсын зөвлөгөөний үр дүн нь: •    Бүх түвшинд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, бүх шатны боловсролын бодлого, цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагаагаа төлөвлөх суурь бий болно.
•    Сургууль, цэцэрлэг, багш нар сайн хичээл, үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд нэг бүр хөгжүүлэх арга зүй, технологи боловсруулах, хэрэгжүүлэх, боловсронгуй болгох,  тасралтгүй хөгжих  соёл төлөвшинө.
•    Үндэсний хэмжээнд орон нутгийн засаг захиргаа, олон нийт, мэргэжлийн байгууллагуудыг оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагаа идэвхжинэ.
•    Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагаа, туршлагын сан бүрдэж, нийтийн хүртээл болно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 100 айл 2016-04-21 04:24:44
    Да хүрээ яах вээ 100 айлын барилгын худалдааны төвүүдийг нүүлгээчээ Эрээний захын хороолоос долоон дор жинхэнэ түгжрэл тэнд үүсч байна.