АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. Тиймээс түүний орыг хэн залгах тухай асуудал таамаг хөвөрсөөр байна.
АТГ-ын даргыг УИХ-аас томилдог бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жилийн хугацаанд үргэлжилдэг юм. Н.Ганболд дарга нь 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд томилогдсон юм. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 2017 оны арваннэгдүгээр сард дуусгавар болно. Гэвч Н.Ганболд дарга бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн. Түүний хувьд “Энэ жил 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа" гэсэн. Иймээс түүний тэтгэвэртээ суухийг эрхийг гишүүд ч олгож, ажлаас нь чөлөөлсөн.
Харин одоо дараагийн дарга хэн байх вэ. Эх сурвалжууд Н.Ганболдын оронд ТЕГ-ын дарга Б.Хурц, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарын нэгийг томилно хэмээн таамаглаж эхлээд байна. Ямартай ч энэ асуудал энэ долоо хоногт шийдвэр гаргах түвшинд яригдсангүй.
П.УНДРАМ
Оллоо.мн